DZ man-ий 200 долларын дотоож

Гэнэтхэн нэг өдөр охид, хүүхнүүдийн дунд богино өмдтэй бүжиглэн, дуулж зогссон ноён DZ man-ийг үеийнхэнтэй нь жиших ч юм биш. Гурван хүүхдийн аав, гэргийтэйгээ амьдралаа холбоод 40-өөд жилийн нүүр үзэж буй тулхтай эрхэм үе үе дэггүйтнэ. Гэхдээ оюун санааны хувьд. Баянхонгорын хүү багаасаа л дэврүүн мөрөөдөл, тэмүүлэлтэй байсан гэдэг. Өдөр, цаг хором бүрийг завгүй өнгөрүүлж үргэлж шинийг сэтгэхийг хичээдэг тэрээр барагтай бол моодноос гарахгүй.

Ноён DZ 25 наснаасаа хойш харааны шил зүүсэн ба өдгөөг хүртэл нөгөө л загварын шилээрээ гангардаг. Харин тэрээр саяхан өөрийн бас нэг “нуудгай” гангараагаа зарласан байна. “Би мөрөөдөлдөө хүрсэн, чадсан. Хэн ч гэсэн сайхан амьдарч болдогийг харуулж байна. Би 200 долларын үнэтэй ноолууран дотоож өмсдөг” гэж жишим ч үгүй ам алджээ. Зөвхөн дотоож нь тийм үнэтэй бол бусад эд зүйл нь ямар байх нь тодорхой гэж сонссон хүмүүс жиг жуг хийсэн гэдэг.

Тэрээр электро чиглэлээр дуулахаас гадна хэд хэдэн олонд хүрсэн нийтийн дууны үгийг зохиосон. Э.Бүрнээбаярын “Ээждээ би очлоо доо”, “Ай даа хүмүүс минь амьдрах сайхан” гээд зах зухаас нь нэрлэхэд хүмүүс аялаад л явчихна шүү дээ. Өвөрмөц характер, үзсэн дуулсанаа юм болгох төрмөл авьяас бүхий тоймч, дуучин маань тун удахгүй дахин нэг гайхшруулал бидэнд төрүүлэх биз ээ.

Д.Сэргэлэн
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025