Ч.Ганхуяг “хасын”, “талхчин”, “салаавч” гээд олон хочтой. Тэрээр цахим ертөнцөд тун идэвхтэй нэгэн. Ч.Ганхуяг 2012 оны парламентын сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Тэрнээсээ болоод өөрийн сэтгэлийн үгээ харамгүй чулуудахад цахим хуудасны залуус их л шоолж онигооны баатар болгосон удаатай. Ч.Ганхуяг ам хэл, үйл хөдлөлөөрөө “дайтах”-аас гадна их спортод ээлтэй нэгэн. “Хасын Хүлгүүд” хөл бөмбөгийн болоод сагсан бөмбөгийн багийн үүсгэн байгуулсан тэрээр өөрөө ч спортод шаггүй авьяаслаг нэгэн бололтой.
Ч.Ганхуяг “Автомашингүй өдөр” зохиогдсон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож бариандаа орж иржээ. Марафонд гүйлтийн тамирчин нэгээр нэмэгдсэн байна шүү гэж харсан хүмүүс олзуурхаж байна билээ. Оролцож байгаа хүмүүс маш их тэсвэр, тэвчээр гаргаж өөрийгөө ялан дийлж бариандаа орж ирдэг. Энэ удаад Хасын Ч.Ганхуяг ч чадсан байна гээч.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (1)