С.Эрдэнэцогтын “Family” ертөнц

 

Загварын ертөнцийн хамгийн дуулиан шуугиант сенсацийн эзэн С.Эрдэнэцогттой баасан гаригийн үдэш Сансарын ШТС-ын замын эсрэг талд байрлах “Family” караокены үүдэнд халз тулав. Ихэд гэр бүлсэг, дотоод ертөнц, характертай хүн болохыг нь түүний “Гранд” сэтгүүлийн шинэ дугаарт өгсөн ярилцлагаас энэ өдрүүдэд уншигчид “тольдож” суугаа. Хэвлэлээр дандаа баалуулдаг хүний хувьд гэрэл зургийн дуран хараанд өртөх тийм ч таатай зүйл биш. Ямартай ч тэр хэзээний хэвлэл, мэдээллийн хэрэгслэлийнхэнтэй харьцаж сурсан хүн гэдгээ илтгэн тайван байдлаар хүлээж авав.

С.Эрдэнэцогт айлын том хүү, доороо нэг эмэгтэй дүүтэй. Түүний ээж Сийлэгмаа барилгын компанитай, их хотын өнгө үзэмжинд чимэг нэмж буй томоохон хотхон, хорооллуудыг бүтээн босгосон ажил хэрэгч хатагтай байдаг. Тун өндөр шаардлага тавьдаг ээжийнхээ зөвлөгөөг даган С.Эрдэнэцогт багаасаа хүчний спортоор хичээллэж байсны хувьд загварын ертөнцөд хөл тавихад бие, галбирын хувьд гологдох асуудал гараагүй гэдэг. Онц сурдаг хөвгүүн дунд сургуулиа төгсөх үеэр “Corprate”-д зөөгч хийж байхдаа анх загварын ертөнцөд хөл тавихаар сэтгэл шулууджээ. Эргэн тойрны хүмүүсийн нөлөө, найз нөхдийн хүрээлэл түүнд багагүй дэм болсон.

Ид мандаж явах үедээ “Дурлал мандтугай!” хэмээн БНСУ-ыг зорьсон тэрбээр эх орондоо гурвуулаа болж бүл нэмэн буцаж ирсэн. Түүнийг хэрвээ тэгж тайзаа орхиогүй бол их юм дуулгах байсан гэж загварын хүрээний учир мэдэх хүмүүс харамсдаг юм билээ. Харин одоо бол тэр single чөлөөт хүн. Авааль гэргий нь хоёр дахь сонголтоо зарлаад удаагүй энэ өдрүүдэд тэр ч бас өөрийн дотоод ертөнцөө уншигчдад нээсэн. 

Хорь гаруйхан насандаа элдэв нэр хоч зүүж, юу юугүй гэр бүлийн амьдралд хөл тавьсан ч нэг л өглөө ганцаар хоцорсон нь түүний хувьд амаргүй даваа байсан нь тодорхой. Хэвлэлээр цоллуулдаг, элдэв нэр хоч зүүдэг хүмүүс нэгээр тогтохгүй.

 Хүн болгон “арьс”-аа боддог болсон энэ үед хэчнээн тэгж хочлуулсан ч гомдол, өгүүлэл, хэл ам хийдэггүй хүмүүс бас бий. МУГЖ Т.Ариунаа хэвлэлд хамгийн их гоочлуулсан атлаа өнөөдрийг хүртэл нэг ч хэвлэл, сэтгүүлчийг шүүхэд өгч байгаагүй гэдэг. Хүний эхнэр, хүүхдийн ээж болсон ч одоо болтол түүний нэрний урд “эрос” тодотгол торохгүй “зоогдоно”. Поп хатагтай Сараа, дуучин Ч.Ану, С.Сэрчмаа, Э.Агиймаа, топ Д.Болормаа гэхчлэн муулуулдаг хүмүүсийн уртаас урт жагсаалт гарна. С.Эрдэнэцогт сүүлийн хэдэн жилийн турш тасралтгүй муулуулсаар эдний араас нэхэж яваа. Хоронд хүртэл хүн дасдаг гэгчээр муулуулах тусам улам өнгөжин гялалзаж, амьдрал, үйл хөдлөлөөрөө хариулт өгч буй хүмүүс ч олоон.

Ийм нэгэн “баатар” баасан гаригт бааранд биш караоке, тэр тусмаа гэр бүлсэг тайван орчноороо гайхагддаг “Family” караокед зочлов. Үр хүүхэд эцэг эхээ хүмүүжүүлнэ гэхчлэн хүүхдээрээ шахуу аав болсон нь түүний биеэ авч явах дадалд бас нөлөөлж буй бололтой. Түүнээс одоо хийсгэлэндүү, хуй салхи шиг, сав л хийвэл будилаан тарьдаг bad boy төрх олж харах цаг хэдийнэ өнгөрсөн бололтой. Мэдээж ганц бие, цуутай хархүүд харц шидлэх бүсгүйчүүд олон байгаа ч тэр сонголт яаран хийхгүй гэдгээ товч тодорхой илэрхийлсэн. Хүн бүдэрч уначихаад шороон дээр хэвтээд байдаггүй. С.Эрдэнэцогт ч гэсэн дараагийн удаад долоо хэмжиж нэг огтолсон сонголт хийх биз ээ.

У.Цахирмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • tuka
    Nudend dulaahan huu hunees gajuud yu l hiiv gej dee erchuudee sain l oilgoj bh heregtei
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • tuka
    Nudend dulaahan huu hunees gajuud yu l hiiv gej dee erchuudee sain l oilgoj bh heregtei
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • luuya
    Ter Subeedeig bodol nudend dulaahan zaluu shu. Amjilt huseyee
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • баба
    зөв гэр бүлээс зөв хүн бий болдог юм. эхэ зөв хүн мөн үү ха ха
    2014 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин
    2 eregtei hamt yavbal gay gej heldegee bolimoor yumaa teneg amitad. Saihan zaluu shuu bi tuund hairtai
    2014 оны 06 сарын 16 | Хариулах
  • zochin
    Jinexene zagbariin od shvv ene zaluu uragshaa xugshuun amjilt
    2014 оны 06 сарын 15 | Хариулах
  • oox
    tugsuu chine vnen yaagii sh dee erka bol vnen dajgvi zaluu shvv naiztaigaa xvrtel duulj bgvi yu te yasan teneg xvmvvs be dandaa emegtei xvntei yabj baix yostoi yu bichix yumaa bod .
    2014 оны 06 сарын 15 | Хариулах
  • Zaya
    exner n vnen baliar aashtai shijgiin gar sh dee xvn yaj tesdeg yum be argagvi sh dee zub zub odoo axij bvv aldaasai daa xvn neg l amidrana shvv dee.
    2014 оны 06 сарын 15 | Хариулах
  • ok
    ter balai xvvxnees salsan deeree xvvxed l xuurxii duu.
    2014 оны 06 сарын 15 | Хариулах
  • TUGS
    ZURAGCHID DUUDAJ OOROO AVAHULSAN UMU HAISHAIN KKK NAD DER IREEECH GRANDIHAN
    2014 оны 06 сарын 14 | Хариулах
  • Zochin
    Gay yum bna shdee huurhii
    2014 оны 06 сарын 13 | Хариулах
  • hi
    энэ угаасаа балиар шоучин архичин шүү дээ ,тиймээс л гэр бүл үр хүүхдээ хаяад явсан,ийм эцгийг ямар эцэг гэх юм бэ.эргүү мал
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    tugsuu hen be erka mini uzeed bai uzeed bai
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин
    энэ гомо юм ууу
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин
    amjilt husie zaluu hun yum chne zorigtoi baigaarai
    2014 оны 06 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025