Монголын хамгийн том их дэлгүүрүүдийн нэг, үнэртэн гоо сайхны хамаг л брэндүүдийг цуглуулж чадсан “Түшиг” группын захирал Г.Баттүшигийн гэргий Н.Мөнгөнцэцэгийг Монголын Анжелина Жоли гэдэг.
Нэгэн цагт Улсын их дэлгүүрийн хувьчлалд оролцон “Номин”-гийнхонд ялагдаж, “Үүнээс ч илүү сайхан дэлгүүр байгуулах болно” гэж ам тангараг өргөсөн Сүхээ хатагтайг бизнесийн салбарт өөрийнхөө нэрийг дархалсан, дайчин хүчирхэг эмэгтэй гэдгээр нь хүрээнийхэн нь андахгүй. Түүний ганц хүү Г.Баттүшиг аль 1990-ээд онд гадаадад, тэр дундаа АНУ-д анхлан суралцагсдын нэг болж, Монголдоо ирээд ээж, аавынхаа бизнесийг өргөжүүлэн “Түшиг” хэмээх вант улсыг байгуулсан. Монголдоо л дэлхийн брэндийн үнэртэй уснуудыг даллан авчирч, хоёр ч их дэлгүүр ажиллуулах болсон хархүү удтал гоонь явсны эцэст мисс гэргийтэй болсон нь Н.Мөнгөнцэцэг. Англид суралцаж байгаад хайр сэтгэлээ даган огтхон ч эргэлзэлгүйгээр бүх карьераа орхин Монголд ирж үнэртэй усны вант улсын тэргүүн хатагтай болсон Н.Мөнгөнцэцэг нэгэнтээ “Миний нөхөр бол Монголын үнэртэн гоо сайхны зах зээлийн загалмайлсан эцэг” гэж хэлж байсан нь бий.
Эдүгээ хосууд эмээ, өвөөгийнхөө амь болсон хоёр тэрсхэн хүүтэй. Харин өнгөрсөн баасан гаригт болсон нэгэн тоглолтын үеэр нөхөр Г.Баттүшигтэйгээ сугадалцанхан алхсан хатагтай Н.Мөнгөнцэцэг нэлмэгэр хувцастай хэдий ч нэг л өөр харагдаж байна лээ. Магадгүй энэ гэр бүл гурав дахь хүүхдээ хүлээж байгаа бололтой. 
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (40)