Топуудыг мэлмэрүүлсэн “Улаан пальто”!

Би “Улаан пальто” киног үзэхээр зорьж очихдоо нэг л зүйлийг тодорхой мэдэж байлаа, уйлна гэдгээ. Хэдийгээр киноны улаан хорхойтон, дэлхийн хамаг л шилдэг гэсэн кинонуудыг нээлттэй нь уралдан байж очиж үздэг, нэг л их дэлхийн хувь заяа, зөгнөлт ертөнцөд дурласан нэгэн боловч эгэл амьдралаас үүдэн гарсан ахуйн сэдэвт кинонууд цаанаа л сэтгэл догдлуулдаг нь үнээн. Үзсэн хүн болгон нэг л бодолд автаж, дотогшоо өөрийгөө чагнасан мэдрэмж тээн нүд нь бүлцийсэн байгаагаас үндэслэхэд “Улаан пальто” бол сэтгэл хөдөлгөсөн, дотоод сэтгэлийн утсыг чивчиртэл татаж чадсан бүтээл бололтой. Ийн бодол тээн “Өргөө-1” дотор сууж байв.

Эргэн тойрон голдуу залуус байхаас гадна бие давхар гэргийгээ дагуулсан халамжтай нөхрүүд, хүүхдээ хөтөлсөн ээж, аав олноор үзэгдэх нь гэр бүлийн кино үзэхээр ирсний шинж. Надтай ижил “Улаан пальто”-г сонгосон болох нь ярианаас нь анзаарагдаж байв. Гэрэл зургийн аппаратны цүнхээ дэргэдээ тавьчихаад нээлтийн зураг авахаар явсан зурагчныхаа цүнхийг өвөр дээрээ тавиад эргэн тойрныг ажиглаж суутал хажууд хоёр охин ирж зогсов. Нүүрээ хааш яаш халтартуулан будаж, наасан хиймэл давхраа сормуус нь илт анзаарагдах тэд харцаараа намайг ширэв татав.

-Энэ цүнх хэнийх вэ?

-Минийх.

-Цааш нь болгочих, наана чинь суумаар байна. Амнаас нь бохь нь уначих шахан тас няс дуугаран гараа савчин зогсоо нь үнэн хайнга.

Би хойшлуулав. Дахиад нэг нь араас нь гарч ирснээ

-Энэ таных биш гэсэн үү, тэ? Би суух гэсэн юм.

-Минийх мөн харин хааш нь тавьдаг юм билээ?

-Ард чинь зай байна шүү дээ, сонин юм бэ?... Удвал зодуулах шинжтэй. Нөгөө хоёр чинь сууснаа, “Цүнхнээс нь хол суу” гэж шивнэлдэж байна. Орчин үеийн хүүхдүүдийн хэг ёг адруу гэж.

Тун таагүй уур амьсгалтай гурван хүн зэрэгцэн сууж байлаа. Удаа ч үгүй “Өргөө-1”-ийн хаалга цэлийтэл нээгдэж загварын сэтгүүлээс буугаад ирээ юу гэмээр бүсгүйчүүд орж ирлээ. Мисс Ч.Мичидмаа, Ц.Нямцэцэг нар “Улаан пальто”-ны хоёр дахь нээлтэнд саатан мориллоо. Алхаа гишгээ, өмссөн зүүсэн нь танхим дүүрэн хүмүүсийн харааг булааж байна. Удалгүй топ О.Байгаль, топ Э.Одгэрэл нар гунхсаар орж ирэв. Нөгөө миний хажууд суусан ааширхуу хоёр охины нэг нь тэднийг харж алмайрсанаас болсон уу, бүү мэд попкорноо алдаад шалаар нэг юм болов. “Би цэвэрлэгч дуудаад ирье” гэж нэг нь гүйсэн хойно нөгөө охин нь шалаар нэг попкорны ард царайгаа үл мэдэг улалзуулан суув. Одоо харин миний хол суух ээлж. Ганцаараа торойтол суугаад үлдсэн тэр охин юун нөгөө эхний бардам цэхэлзүүр төрх байх вэ дээ.

 Ийнхүү топууд болон бас бус үзэгчдийн хамтаар “Улаан пальто”-ны өмнө тухаллаа. “Шүүдэр” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл энэхүү кинонд топ модель,  “Baigali beauty”-ийн захирал, жүжигчин О.Байгаль, жүжигчин О.Долгор, хөтлөгч, жүжигчин Т.Өөдөө нар тоглосон юм. Мэдээж хамгийн хамгийн гол дүр болох бяцхан охиныг мартаж болохгүй.

О.Долгорын хувьд төгс зохицол уу?

“Үл таних бүсгүй”-гээс бид юу хүлээх бас хүсэх вэ? Их урлагт богинохон хугацаанд “тасархай” орж ирсэн тэрбээр нүдэнд дулаахан, хөөрхөн, хүсэмжит бүсгүй гэхчлэн олон тодотголтой. Энэ кинонд тэрээр хөдөөнөөс ирсэн, гэр хороололд амьдардаг оюутан охины дүрийг бүтээж. Анагаахын оюутан, зөөгч бүсгүй үйл явдлуудын гол холбогч. Эцэс сүүлдээ ээдрээт явдлын учгыг тайлахаар хэргийн араас эрэл сурал болж явсан хорооны цагдаатай дотносож ч магадгүй байдлаар кинонд үзүүлдэг. Гэхдээ кинон дээр л тийм дүр байгаа юм биз дээ. Нээлтийн ёслол болгон дээр хайнга хувцаслаж, ёстой гэр хороололд амьдардаг оюутан охин шиг байдлаар биеэ авч яваа О.Долгор үзэгчдийг гайхшруулав. Гудамжинд явж байгаа юм шиг хайнга хувцаслаж нээлтийн тайзан дээр алхсан ч хөөрхөн харагдана гэж тэрэнд ямар чөтгөр нь шивнэж орхив бүү мэд. Эсвэл тэр үнэхээр дүрдээ орчихоод одоо болтол гарч чадахгүй байж ч болох юм. Мэдээж киноны дүрийн хувьд төгс болсон. Зохиолч хөдөөний хоёр хүүхэд хотод орж ирээд хоорондоо юу ярих вэ, ямар хоол хийж идэх, ямар хувцас өмсөх гэхчлэн бүгдийг маш нарийн тооцоолсон байлаа. Энэ төрлийн кинонд харилцан яриа маш чухал. Ямарсайндаа О.Долгорын өмнө нь тоглосон бүх дүрүүдийг мартчихаад “Нээрээ хөдөөнөөс ирсэн ч билүү” гэж бодож суух вэ дээ.

О.Байгаль хүн болгонд алчуурны “өртэй”!

Бидний сайн мэдэх Солонгосын сериалын домог болсон жүжигчид тийм байлаа гээд бүх кинонд уралдаж очиж тоглоод байдаггүй. Манайх шиг өө, нөгөө л хэн үү, аан тэр тэр л тоглосон биз гэсэн таамаг бараг дэвшүүлэх боломжгүй гэсэн үг. Тэр утгаараа О.Байгаль “битүү” хүн байлаа. Түүнээс юу гарах, ер нь ямар арга барилтай жүжигчин болох, дэлгэцэнд ямар харагдах гэхчлэн олон, олон асуултыг энэ өдрүүдэд би өөртөө тавьж байсан ч нэг л барьцгүй. Ёстой үзэж л мэдэхээс өөр сонголт байсангүй. Тэр утгаараа түүний дүрээ бүтээж байгаа байдал үзэгчдэд шууд хүрч байв. Бид бусад жүжигчдийг уйлахаараа, уурлахаараа, хүн загнахаараа, гуниглахаараа ямар харагддагийг ерөнхийд нь гадарлана. Ямар сайндаа зарим нэгийг нь уйлж байхад өмнөх дүр төрхийг нь төсөөлөөд дагаж уйлах битгий хэл инээж байх вэ дээ.

О.Байгалийн нүдний харц, амьсгалах амьсгаа, алхаа гишгээнээс нь үрээ алдсан эхийн гуниг нэвт мэдрэгдээд болдоггүй. Мэдээж баян авхай сайхан хувцаслаж, маникур нь хэд, хэд өөрчлөгдөж, гадаад байдал талаас үзүүштэй зүйл их байлаа. Яасан ч цэмцгэр юм бэ дээ.

“Саяана ...” гэж охиноо машинд дайруулахад хашгирсан түүний дуу хоолой одоо ч чихэнд сонсогдож, нурууны шар үс босох шиг болж байна. Яг энэ хэсэг дээр хүмүүс хамаг нулимсаа барж, танхим дүүрэн хүмүүс мэлмэртлээ уйлсан. Тэр амьдрал дээр эх хүн. Үртэй хүний гол гурав тасардаг гэдэг. О.Байгаль энэ дүрийг гаргахын төлөө голоо хэд таслан байж тийм гунигт дүр төрхийг бүтээгээ бол? Магадгүй дараа нь тэр стресснээсээ гарах гэж багагүй шаналсан болов уу гэж бодогдов. Тэр авто машины ослоор хүүхдээ алдсан мянга мянган ээжүүдийн гунигийг дэлгэцэнд шингээв. Мэдээж ийм дүрийг гаргахын тулд асар их судалж, дүр дээрээ ажилласан байх. Тэр өглөө нь жүжигт тоглоод бусад цагаараа кино зураг авалтанд оролцож, рекламанд дүр бүтээх мэтийн “хайрцаг”-наас бууж ирсэн хүн биш. Удаан хугацаанд их урлагаас хөндийрч, амарсан тархи, зүрх, сэтгэлээс ийм сайн дүр, жүжиглэлт гардаг учраас дэлхийн кинонууд жүжигчдээ цаг хугацааны хувьд заагтайгаар дүрд сонгодог байх нь.

Тэр бидний дотоод сэтгэлийг уудалж, нулимсыг барж, гуниглуулж, шаналуулсан. О.Байгаль энэ кинонд нулимсаа арчих алчуургүй ирсэн хүн бүхэнд “өртэй” гэж бодогдов. Түүнтэй хамт үзсэн найзууд, загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүд мэлмэртлээ уйлж киноны төгсгөлд найзыгаа нэг нэгээрээ дотночлон тэвэрч, халуун баяр хүргэж байв.

Т.Өөдөө ба Ч.Энхнамуун

Хөтлөгч, жүжигчин Т.Өөдөө энэ удаад гэр хорооллолд авто машин засварчин нөхрийн хамт амьдардаг, эмнэлэгт асрагч ажилтай бүсгүйн дүрийг бүтээв. “Тату”-г дуурайдаг галзуу бүсгүй банштай цай хийсэн шигээ суугааг харахад цочир сонин мэдрэмж. Эмнэлгийн халат, түргэний тэрэг, таван ханатай гэр дотор мах хөшиглөн суух, хүүхдээ цэцэрлэгээс авч байгаа дүр зураг гэхчлэн Т.Өөдөө цоо шинэ мэдрэмжийг үзэгчдэд төрүүлэв. Бид тэр хүний талаар ер нь юу ч мэддэггүй бололтой. Ийм дотортой жүжигчин байж шүү. Дүр дээрээ ихэд сайн ажилласан нь илэрхий, түүнийг мэдэхгүй хүн бол нээрээ л гэр хороололд бүх насаараа амьдарсан хүн гэж эндүүрэм байлаа.

Ч.Энхнамуун охин бол мянга мянган хүүхдүүдийн төлөөлөл. Хүүхэд болгон өөрийн гэсэн ертөнцтэй гэдгийг бид хэдийнэ мартжээ. Цаг, наргүй бидний амьдрал хүүхдээ хэзээ хамгийн сүүлд анхааралтай сонсож, ярилцаж ойлгохыг хичээв гэдгийг ч мартуулж. Гэдэс цатгалан, мөр бүтэн явуулах гэхээс илүү хүүхдүүд ээж ааваасаа юуг хүсдэг болохыг Ч.Энхнамууны дүрээр зохиолч илэрхийлжээ. Бид үнэхээр сайн ээж, аав байж чаддаг уу? Хүүхэд маань ганцаарддаг юм биш биз? Хэн ч өөрийг нь сонсохгүй ойлгохгүй байгаагаас болж шаналдаг юм биш биз? Бодох л асуудал.

“Улаан пальто” киноны гол философи, гэр бүл хийгээд гэр бүл, үр хүүхдэдээ өгөх хайрыг биднээс нэхэж байлаа. Хамгийн дутагдалтай байгаа зүйлийг нь олж харсан учраас, өгүүлсэн учраас үзэгчид уйлсан. Хүүхдүүд зам тээврийн осолд олноор өртөж байгаа нь бидний хайхрамжгүй байдалтай ч гэсэн тодорхой хэмжээгээр холбоотой. Хэчнээн харууссан ч эргэж ирэхгүй, алдвал нөхөж олох боломжгүй зүйл амьдралд бий. Кино мэдээж сайхан төгссөн. Хойт насандаа охин нь өмнөх амьдралын ээж, аавыгаа эрж сурсаар байгаад олох тохиолдол олон байгаасай. Гэвч тийм аз тэр бүр тохиох болов уу? Тэгэхээр яах билээ? Амьддаа бие биеэ хайрла.

Бид хайр гэдэг сэдвээс үргэлж зугтдаг болж. Хайр байдгийг ч мартаж. Гэр бүлдээ ядаж хайраар дүүрэн амьдраасай гэж зохиолч Б.Шүүдэрцэцэг хүсжээ. Түүний бүтээлээс хайр мэдрэгдэж байлаа.

Салхи сэвэлзтэл салхилсан Баасан гаригийн орой байлаа. “Өргөө-1”-ээс гараад зам хөндлөн гарахдаа яагаад ч юм түгшив. Эргэн тойрон ганцаараа явж байгаа хүүхдүүд байвал зам гаргаад өгчих хэмжээний бяцхан сайхан сэтгэл хүн бүрт байгаасай. Дэгж дэрвэх насанд нь үрээ алдсан эцэг, эхийн сэтгэлийн шаналлыг хэрийн хүн ойлгоно гэж үү?

Баярлалаа, Б.Шүүдэрцэцэг! Бидний мэддэг юм шиг хэрнээ хамгийн их үл хайхарсан амьдралын асуудлыг тархинд, зүрхэнд сийлж өгсөнд чин сэтгэлээсээ талархмаар байна.

Хүүхэд бүхэн инээхэд хүн нэг бүрийн оролцоо, туслалцаа, дэмжлэг хэрэгтэй. Энэ бол ХАЙР.

Б.УЯН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (69)

  • Zaas ene nyamtsetseg gj buzar har gichii zailaach
    Uheesei
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • зочин
    Энэ Шүүдэрцэцэг гэж утга санаа муутай дандаа муу кино хийх юм аа.
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
  • зочин
    наад Долгор угаасаа тэнэг хүүхэн ш дээ. Царайгаар нь хүнийг таньж болохгүй ш дээ. Хүмүүс сайхан хөөрхөнийг нь гайхаад л байх юм. Энэ царайны цаана ямар муухай санаатай үйлдэл хийдгийг нь мэдэхгүй л дээ. Нэг л даруухан царайлж гэнэ. Сайхан даруухан гэж магтуулах санаа нь тэр. Санаатай хүүхэн дээ. Хувцасны тухайд бол яахав ээ. Ямарч хувцас өмсөж болно, заавал цээжээ хөхөө гаргасан урт унжгар даашинз өмсөх албагүй. Гол нь хүн л байх хэрэгтэй. Сайхан амьдарч чадаж байгааг мэдэхгүй л юм. Хэдэн төгрөг олсноороо сайхан амьдарлаа сайхан ханьтай учирсан гэж төөрч яваа юм шиг. Мөнгө төгрөгөөр амьдралаа хэмжсэн хүн дээ. Энэ нь хир удаан хугацааг туулахыг хэн ч таашгүй...
    2014 оны 06 сарын 25 | Хариулах
  • zochin
    Erosoo l ouyni hoosrol!Hiisen kino ni ch ter topyyd ni ch hooson tolgoinyyd um da.Mongol iim l bolchihod bn shuu!Bid yana tami
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин
    кино ч гэж дээ хөөрхий, чааваас хэлэх муу үг олдохгүй юм
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • zochin
    ene heden zagvariin gesen avgai nar odoo bolimoor yum. Uls niigemd heregtei yu hiij bgaa bilee. Yadaj humuunlegiin esvel bur argaa barahad yamar neg ajil hiigeed amidarch uzsen bolov uu? Gertee zugeer suuj ooriigoo tordoj nuur amaa tatuulj yanzluulahaas oor ajilgui humuus shuu dee.
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • Gadaadiin mongol
    Bi deerh buh setgegdeluudiig unshaad ih haruuslaa. Bidnii mongolchuud yamar ev nairamdalgui bas yamar uhamsar muutai baina ve. Bid bainga l evtei baihtai huchtei, amiddaa bie bienee hairla gej yaridag, getel unen heregtee bid iim l baina. Bid bie bienee muulah bish hairlaj, hundetgej, demjih heregtei. Bas buh mongol humuus bie biedee tuslaj, hamgiin gol ni SHUDARGA UNENCH amidrah heregtei. Ter ued l buh zuil bidnii husseneer baih bolno. Ta nar medehuu hun her urt nastaig, mash bogino, ene hugatsaand hiih zuil mash ih...!
    2014 оны 06 сарын 18
  • zochin
    Юун аймаар хараадаг юм. Өөрөө хүн үү юу вэ????
    2014 оны 06 сарын 18
  • waw
    hunii nasiig obdog harahad medej bolno
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • waw
    yostoi tas bna. go go egch narta amjilt. tasratsan kino ble shu. eejige sanaad garsan.
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • teneg gar we
    ingj hvniig doromjloh hereg bgaamu medrel setgvvlch we. setgvvlch gj dee neg awgail bgaa biz hvnd ataarhsan uuruu yuch chadahgvi vnegvi kinog ni vzeh gd goridood ywjisiin bishvv
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Zochin
    Baigal uneheer goyo haragdaj baina, argagui soyoltoi, bolovsroltoi gedeg ni medegdej baina. Odgerel ailgui chavgants bolj, michidmaa hugshirson baina, gehdee nudend huitneer utolson baina. Shuudertsetseg gej neg gazryn beteg ug ni ed nartai avahuulaad hereggui shd, usgen dotor too gedeg shig, Baigaltai bol bolnoo. Baigal uneheer buh yumaaraa tasartsan bainaa. Ineemseglel ni yamar goyo engiin, amid yum be, odgerel bol yag l yashka shig bolchij, hoorhii doo.
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • demjigch
    Tiim ee. Chamtai sanal neg baina. Saihan hun saihnaaraa l baidag. Hutsas, budgaar tetgechiheed neg ih saihan geh ni ch haashaa yuum, Gehdee zaluu nasaaraa goyoh shig baharhal haa baina.
    2014 оны 06 сарын 17
  • Зочин
    Baigal egch sain togloson baina lee shuu!
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Huniig doromjilohgui baival yasiin manaihaan! Amid huniig huur gedeg chin yu gesen ug ve, arai l bishee! Bugdeeree l baharhah zuiltei unetei humuus!
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Iim dress umsuj oilgoj baigaa Baigal egch cool shuu! Dolgor n harin jaahan yadruu haragdaj baina, gehdee huurhun!
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • zochid
    Michidmaa hamgiin goyo haragdaj baina shuu!
    2014 оны 06 сарын 16 | Хариулах
  • yu uzchvee
    Ene yostoi balai kino. Zohiol n sn bh gevch Nairuulga gj alaad haysan. yah gd bga ni medehgui. ter tsagdaag ni humuus shoolj ineegeed. ihenh ni kinonii dunduur garch yavsan da. manaid kinog delgestend gargahaas umnu gargah guig shuudeg HOROO ch yumuu neg tm zuvshuurul ugdug GAZARtai boloh heregtei bn. hereglegch uilchluulegchdiig kino gj nerlesen umaaraa huurch mungiig ni shulj bolohgui. sanal setgegluudiig ni avaad kinog haah heregtei!!!
    2014 оны 06 сарын 16
  • muu bicheechid
    yostoi sonin um bichjee yu unshaad baina ve gej bodloo shdee, Dolgor sain jujigchin, uur yu husee ve ternees, mongolchuud maani dandaa goeh don tusaad bur busdiig goesongui gej uurladag boloo yudaa, olon ornoor yavlaa manaihan shig uildverlej chadah umgui shagam baij nudee bultertel ereen myaraantantaj yavdag undesten baihgui shuu,
    2014 оны 06 сарын 16
  • Khulan
    Baigal uul n mash aldartai designer-n unetei daashinz omsson hedii ch ooriih n style n er bolsongui ee. Peter Pilotto-n Farah dress ooroo ugaasaa iim zavgui olon oruulgatai nariin chamin hiitstei daashinz. Uuniig iim aimar Korean Drama nar deerhi kimchi ajumma nar-h shig himi-tei met us deer omsoh bolohgui l baina. Heterhii avtsaldaagui ereen myaraan haragduulaad. Unetei, brand designer l boldog met sanah yum. Yadaj us gezeg budag engesgee bodoltsmoor yumda. Gadniihan unetei geheesee iluu engiin bas tseverhen zaluu haragdah-g zoridog baital.... Oorsdiigoo ulam ovortoi bolgoh geh yum manai huuhnuud.
    2014 оны 06 сарын 16 | Хариулах
  • llk
    Dolgor goy l huvtsaslasan bn shdeengiin bas erhemseg
    2014 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин
    ene dolgor gej uheents tsarailsan ami ni haana baigaa yum gemeer huur shuu
    2014 оны 06 сарын 15 | Хариулах
    • zochin
      Юун аймаар хараадаг юм. Өөрөө хүн үү юу вэ????
      2014 оны 06 сарын 18
  • Зочин
    Шуудэрцэцэг гэж зохиомол нэртэй эмээгийн кино ч гэж дээ
    2014 оны 06 сарын 15 | Хариулах
  • Zochin
    Hugshin hugiin yashkanuud
    2014 оны 06 сарын 14 | Хариулах
  • Zochin
    Bugdeeree l saihan mongol ehchuud emegteichuud!!! Hogshrolgui l yahav de!!! Barbi togloom bish shuu de!!
    2014 оны 06 сарын 14 | Хариулах
  • ёх
    Ер нь үнэндээ бол хогоо хог
    2014 оны 06 сарын 13 | Хариулах
  • ауац ац
    хөгийн юм хийчихээд сүр бадруулаад байдгийн
    2014 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин
    жолооч та албан татвараа төлсөн үү? хэрэв төлөөгүй бол та хаана хэдэн төгрөг төлж болох хийгээд энэ талаарх бүхий л мэдээллийг авто тээврийн нэгдсэн лавлах 1900 1973-аас асуугаарай.
    2014 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Урин дулаан цаг болж та аялал зугаалгаар явах гэж байна уу? жуулчны бааз, аялал зугаалга, амралтын газрын талаар мэдээлэл авах бол 1900 1973-аас лавлаарай.
    2014 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин
    suulinued boroonii daraakh muug shig kinontsruud garch bga tednii neg biz yun surtei yum bichdeg setguulchintser
    2014 оны 06 сарын 13 | Хариулах
  • unshigch
    Dolgor uneheer nadad taalagddag bgaa ni l saihan... amjilt... engiin bh saihan
    2014 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Ene top geed heden hvvhnvvd bngal setgvvl end tendehiin hvleen avaltan deer yawj bhiin bolimoor yuma ih hugshirsun bna shvv
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
  • mmmm
    sanal neg bna shuu setguulch nar l er ni hun myylah dyrtai shuu
    2014 оны 06 сарын 12
  • tt
    uneheer daryyhan saihan emegtei shuu Dolgor bol .ene missuud shig gangalahaas uur yim meddeggui huuhnuudees tes uur emegtei
    2014 оны 06 сарын 12
  • Зочин
    Өөдөө угаасаа гэр хороололд төрж өссөн юм чинь эндүүрээд байх юу байхав дээ. юм бичих гэж байгаа бол судлаач ээ
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
  • 123123
    za ene teneg setguulch bolioch yu bicheed bga yum be nih tiim tanhim duuren uilaan ch geh shig bitgii tegej hetruulj baigaach. bidniig uzehed l lav ttim yum er ajillagaagui humuus duuren l baisan. ter magtaad baigaa huuhen chin nih aimaar arzgar har tsaraitai nogoon huuhen l bna lee ter ch baitugai humuus ene huuhen chin goo saihantai gesen bizdee gej hurtel yrij baihiig bodohod yamar baisan ni oilgomjtoi l bgaa bizdee. Dolgoriin bol haana ch ugui yum bilee dee.
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
  • зочин
    Бүү атаарх. чи бол ганц ч кинонд зурс хийгээд гарах дүр ч бүтээж чадахгүйдээ атаархаж үхэх нь л дээ. хөөрхий дээ арчаагүй амьтан юм даа. тэгээд бас юу ч ойлгодогүй мулгуудуу болтой.
    2014 оны 06 сарын 12
  • bb
    yu ve dolgor yamar model bish tegj ganglah shaardlag bhgyi zaa. saihan l bna sh dee
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
    • tt
      uneheer daryyhan saihan emegtei shuu Dolgor bol .ene missuud shig gangalahaas uur yim meddeggui huuhnuudees tes uur emegtei
      2014 оны 06 сарын 12
  • tugs
    Uyan ta huniig muulmaar bgaa bol yaridag humuusdee yarina biz .End ooriinhoo hun muuldagaa gargadag utgagui yum bolson bna. Uhaan chin dutaad bgaa yum uu
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • zochin
    estoi teneg setguulch ! heleh ug alga ! buur uur hurchihlee !
    2014 оны 06 сарын 11
  • zochin
    ene B.Uyn gej gej ymar bolovsrol muutai ! heruulch ! ongo hooson buduuleg har energitei doligonuur huuhen be ! iim ym niitleh gej ! omnoos ni bogs ulaih ym !
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • Nmn
    How pathetic this journalist is, btw all the work of mrs Shuudertsetseg is just piece of rubbish, so dissapointed
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
    • zochin
      estoi teneg setguulch ! heleh ug alga ! buur uur hurchihlee !
      2014 оны 06 сарын 11
  • Зочин
    энэ ёстой балиар хандлагатай, хүн муулах донтой сэтгүүлч байна. Б.Уян гэж бүдүүлэг царайлж сандал дээр цүнх тавьчихаад мөнгөө төлсөн хүн суудал дээрээ суух гэж байхад нь нээх халтар, бохь зажилдаг зэргээр дуудаад... ийм балиар хар энергитэй, хүн шүүмжлэгч хүүхэн ичихгүй өөрийгөө сэтгүүлч гэж байгаад дургүй хүрмээр юм. нэг хувийн сургуульд л 4 жил үлгэн салган явсан амьтан биз. иймэрхүү хандлагатай хүмүүс л шантааж хийж, сэтгүүлчдийн нэр хүндийг унагаж байдаг
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
    • mmmm
      sanal neg bna shuu setguulch nar l er ni hun myylah dyrtai shuu
      2014 оны 06 сарын 12
  • Naraa
    Huurhii ikh yaduu, muu bichdeg huuhed bna daa, chaavas gej.
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • зочин
    энэ сэтгүүлчийн бичсэн юмыг уншаад өчигдөр орой тэнгист тэр киног үзлээ хөнгөлөлттэй өдөр нь таарч 5000 билет авч гэр бүлээрээ үзээд шааал дургүй хүрч гарч ирлээ Ер нь бол утга агуулга муутай баахан нуршуу яг яах гээд бгаан мэдэгдэхгүй сүнс гарах гээд бгааму өрөвдүүлэх гээд бгааму үзсэн хүмүүс нир хийтлээ инээлдэж шоолохын бодвол дээрх сэтгүүлчийн нус нулимсаа бардаг хэсэг байх л даа ер нь бол цагийн гарз мөнгөний гарз цаашлаад иймэрхүү дэмий юм хийж байхаар шүүдэрцэцэг гэж өхөөрдөн дууддаг нэртэй хүүхэн зүгээр л буяны ч юм уу ажил хийвэл яадгийн заавал зкино хийж мөнгө оллох гэж өөрийгөө ч өрөөлийг ч хөлдөө чирж нүд болгож байхаар. Байгаль авгай бүтэн киноны турш нэг гөлийсөн хүйТЭН царайтай ганц үг дуугарахаар яасан ч муухай гонгиносон дотор эвгүйцмээр дуутай юм тгд охин нь үхээд олон жил болж байхад өөдөөгийн хэдлгээр дахиад доороос нь юм унадаггүй ээ хэтэрхий муухай хүний дургүй хүргэсэн сэдэвтэй гарч ирээд уур хүрмээр хайран цаг гэж харуусмаар бүтээл гэхиймуу даа новш гэж ...
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
    • yu uzchvee
      Ene yostoi balai kino. Zohiol n sn bh gevch Nairuulga gj alaad haysan. yah gd bga ni medehgui. ter tsagdaag ni humuus shoolj ineegeed. ihenh ni kinonii dunduur garch yavsan da. manaid kinog delgestend gargahaas umnu gargah guig shuudeg HOROO ch yumuu neg tm zuvshuurul ugdug GAZARtai boloh heregtei bn. hereglegch uilchluulegchdiig kino gj nerlesen umaaraa huurch mungiig ni shulj bolohgui. sanal setgegluudiig ni avaad kinog haah heregtei!!!
      2014 оны 06 сарын 16
    • зочин
      Бүү атаарх. чи бол ганц ч кинонд зурс хийгээд гарах дүр ч бүтээж чадахгүйдээ атаархаж үхэх нь л дээ. хөөрхий дээ арчаагүй амьтан юм даа. тэгээд бас юу ч ойлгодогүй мулгуудуу болтой.
      2014 оны 06 сарын 12
  • kk
    uiluulahaar l goe uu
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • kk
    za uiluulsan geheer l goe uu. doligonood yu ve kk
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин
    bugd yambiichij
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин
    YADMAG SETGEDEG SETGUULCH SONJOOD BAIGAA AVGAI NARIIN SHIVNEE SHIG YUM BICHIH YUMDAA HUURHII
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • goy!
    Yoostoi goy kino!!!!Uzeerei!!!Baigali mundag bsan shuu!!!
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • mo
    ter yagaan malgai umssun dolgor gedeg xun yum bol bol zugeer l xuduu aimar yum xumuus goy bn gesen yum bx daa manuuxai shig bn aa ene xeden xuuxenuud bol unendee tasarsan xuuxenuud shu uendee ta nar ter comment bicheed bga xumuus xumsnixan uzuurt ch xurexgui gedgig medej av
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Долгор зүгээр л бна шүү дээ.юунд нь түүнийг гоочлоод бгаа юм бэ
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • yyan
    Chi yamar sonin humuusiin dund yas haysan uym bichdeg uym be bur durgui hurchlee.bi 2 setguulch tanidag teneg huuhnuud bdg omsoj zuusen idsen uusnaaraa uraldsan sonin huuhnuud bi shuud zugtaasasn odoo chi deerees ni nemegdej bn unshiij duusgasandaa buur durgui hurchlee.Dolgor yatsiin goe l hargadaj bn yu omsvol tanii sanaand taalagdahiin er ni yamar baival humuus ta nart taalagdahiin tiim zuil dollaraas oor ene delhiid baihgui humuusiig taivan bailga oorsdoo uzeed tungaaj bodoj chadna erguu setguulch nar.
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • БОЛД
    ЭРИЙГ НАС, УУЛЫГ ЦАС АА ГЭДГИЙН АДИЛ ЭМЭГТЭЙГ НАС, УУЛЫГ ЦАС ЁХ БАС ДАРАХ ЮМ ДАА. УРЛАГ ТОП ЭНЭ ТЭР Ч АРГАГҮЙ Л ЗАЛУУ НАСНЫ АЖИЛ БАЙНА. ДА
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Баясаа
    хөгширчжээ л гээд байх юм, хүн юм чинь хөгширч л таарна ш дээ, робот гэж бодсын болов уу зарим хүмүүс, эд нар чинь манай нэг салбарын бахархал болсон хүмүүс, энд хөгширсөн үгүйгээ шалгуулах гэж ирээгүй гэдгийг хүн юм бол ялгаж салгамаар юм даа, Модел гэдэг чинь бас нэгэн мэргэжил, Топ гэдэг нь цол гуншин нь биз дээ, СТА УГЖ энэ тэртэй ялгаа юу байгаан, өөрсдийнх нь байгаа байдал дээшээ гарахгүй болохоор тэрэндээ бухимдсан, амьдрал нь бүтэлгүй өөртөө итгэлгүй хүмүүсээс ийм муухай сэтгэгдлүүд мэдрэгддэг
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • aa
    uun topuud baahan oorsdiigoo goy gej bodson hogshin awgai nar shn bsan bsan odoo bol hogshin awgai nar harin Dolgor bol uneheer gaihaltai haragdaj bnashu amjilt
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Dolgor l goe haragdaj baina Odgerel, Baigal, Michidmaa nar argagui hugshirchee
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • bi
    Dolgor harin ch hamgiin goe n haragdaj baina. TOP MOP gesen balai ner hayaggui zugeer baigaagaaaraa estoi goe haragdaj baina. Harin ch Dolgoriin surend naad neeltiin yoslol chin daragdaad baina lee. Zaluuchuud bolgon Dolgor luu haraagaa belcheegeed baihaar ataarhaa yu. Engiin hernee daruuhan gehdee ihemseg neeh goe baina lee dee Dolgor. Deer n zaluu nas n chimeed l. Goviin Zeregleegiin Nomin geed ene Dolgpr shig huurhun egel emegtei baisan daa. Noming sanagduulaad l baina lee. Arslan hurtel duraldag. Dolgoroo dandaa iim egel engui ihemseg goe baigaarai. Bitgii brend mrend gej teneg yumnuud shig tenegteerei, bolohgui shuu, horigloj baina. Chi bol ard tumnii umch, hurungu, hair hundetgel n shuu.
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
    • demjigch
      Tiim ee. Chamtai sanal neg baina. Saihan hun saihnaaraa l baidag. Hutsas, budgaar tetgechiheed neg ih saihan geh ni ch haashaa yuum, Gehdee zaluu nasaaraa goyoh shig baharhal haa baina.
      2014 оны 06 сарын 17
  • Zochin
    Odgerel hugshirchee,hul ni bas yuun ih sorvitoin
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • M
    Odgerel buur hugshirchee,,bas hul ni buun sorvotoin bn.kk
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Zochin
    Halimag ustei huuhen ni l orig aytaihan hargdjiina
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Zochin
    Yu bichih gesen medrel yum boldoo,herg algoo iim yum bicheed suuj bh gj,hoosortson humuus bh yumdaa,
    2014 оны 06 сарын 10
  • Zochin
    Eniig bichsen geed baigaa tenegt helhed Dolgor yer muuhai hargdh yum alga,tegeed l ger horoolol gej ireed l yaaj uu helh gj iim teneg soliotoi hunees l garh medremjeer bichsen boldg yum boloo.buuljis hutgechlaa yooh
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • kk
    ter odgerel yaj tatuulj hadyuulj hagaluulj huruuduulj zasuulj yanzluulaad ch argagui l nas darj emee turhunduu eregelt butsaltgui orjdee
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • ok
    top yanxanuudiin xajuud dolgor xamaagvi goyo xaragdaj bna ed nar shig bugsuuruu mungu olj bgaa bish tseber uran bvteelch emegtei smjilt dolgoroo uuriig chine muulax tusam 7 burxan shig ulam gereltej yabaarai .
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Topuudin hajuud juldaj bna huurhi chaawaaas
    2014 оны 06 сарын 10
  • Зочин
    Od bol od shig baih heregtei Dolgorig usee samnaj zus orohig huleegeed baij baih uu neg l ih hamgaaldag garuud
    2014 оны 06 сарын 10
  • Зочин
    chamdaa l tugs hoslol baih daa odoonii ene neg heden od nertei huuhnuud unenig ni heleheer uheh shahna uh uh
    2014 оны 06 сарын 10
  • Зочин
    Dolgor guai hustalgui yawj haltar nuuree ugaa chamaas handlaga bitgii shoroo unerteed baina unshaagui baij buu medemhiir
    2014 оны 06 сарын 10
  • Зочин
    aytaiahn huuhen gej bodson suuliin ued het biye toogood baina uu neg ul tooson baidal gargah
    2014 оны 06 сарын 10
  • Зочин
    ene neg mangar nutsgelj od boloh gej yadsan yadarsan huuhniig gangan yawdag gej medehgui haraagui buhel buten kinonii neeltend nawsaij segsiicheed ichmeer yum
    2014 оны 06 сарын 10
  • Зочин
    Gadna huleelgin tanhimd gej bgaa yum bish uu odoonii huuhduudig uil hudluluu anhaaraasai gj heleed baih shig bna uneheer iim bdag ni unen shuu dee hohi chne popkornoo asgasan ni
    2014 оны 06 сарын 10
  • Зочин
    chi Dolgor uu ha ha naana chne neg ch hun muulsan yum algaa chamaas harin umhii unertej bna yu ch oilgohgui erguu usan tolgoi mine baigaagaar ni bichsen bna taalagdlaa
    2014 оны 06 сарын 10
  • Зочин
    юу ч ойлгохгүй сэтгэгдэл бичдэг хүмүүс байх байх уншаад ойлгохгүй үзээд ойлгохгүй ямар нэг байдлаар бусдыг доромжилж байвал болоо надад лав таалагдлаа аятайхан бичсэн байна
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин
    киноны зохиол таалагдсан, заавал үзнэ. Харин энэ сэтгүүлч биш ээ. Ямар ч ёс зүй алга, үнэхээр бүдүүлэг юм аа. Энэ хүний бичсэнээс өмхий үнэртэж байна. Атаархсан, бусдыг басамжилсан, аливаа юмыг өнгө мөнгөөр үнэлсэн, сэтгүүл зүй нь ийм байгаа болохоор түүнийг нь уншиж байгаа уншигчид нь бас ийм сэтгэхүйтэй болчихви дэ. Ялангуяа өсвөр насныхан
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Od bol od shig baih heregtei Dolgorig usee samnaj zus orohig huleegeed baij baih uu neg l ih hamgaaldag garuud
      2014 оны 06 сарын 10
    • Зочин
      chi Dolgor uu ha ha naana chne neg ch hun muulsan yum algaa chamaas harin umhii unertej bna yu ch oilgohgui erguu usan tolgoi mine baigaagaar ni bichsen bna taalagdlaa
      2014 оны 06 сарын 10
  • Зочин
    goy hellee
    2014 оны 06 сарын 10
  • Зочин
    Dolgor chin harin busad ereen myaraan huvtsastnuudaasaa hamaagui saihan haragdaj baina. Torood ih udaagui gej sonsson. Ene huduuniihun l hotod orj ireheeree zohison zohiogui ereen yum osdog. Har- tsagaan togs hoslol. Muulaad baigaa survaljlagch ooroo hodooniih baih. Ichihgui bol zurgaa zeregtsuuleed tavi daa.
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
    • Зочин
      chamdaa l tugs hoslol baih daa odoonii ene neg heden od nertei huuhnuud unenig ni heleheer uheh shahna uh uh
      2014 оны 06 сарын 10
  • irgen
    Ene setguulch butexgui ee. Uuruu xunii sandal deer tsunx tavichixaad xun ni ireed suuya gexeer tegeed bi ene tsunxiig xaana tavixiin gesniigee baxarxaad bgaam uu, suudaldaa suux gesn 2 oxin g muulax geed bgaam uu. Yag unendee setguulch taniig bodvol mungoo tolood uzver uzej yavaa uls shuu dee. Tan shig tulburtei magtaal bichix gej unegui yavaa xun bish. Ter oxid ene xuntei xaritsaxdaa boxio amnaasaa avaad garaa xudulguxgui nomxon zogsood tsunxee xezee avax bol geed xuleej zogsox yostoi baijee. Shantaajchin setguulch ee gej, buxniig uuriinxooroo bolgox geed boloxgui bol medeelliin xeregsel ashiglaj busdiig doromjildog
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
    • Zochin
      Yu bichih gesen medrel yum boldoo,herg algoo iim yum bicheed suuj bh gj,hoosortson humuus bh yumdaa,
      2014 оны 06 сарын 10
    • Зочин
      Gadna huleelgin tanhimd gej bgaa yum bish uu odoonii huuhduudig uil hudluluu anhaaraasai gj heleed baih shig bna uneheer iim bdag ni unen shuu dee hohi chne popkornoo asgasan ni
      2014 оны 06 сарын 10
    • Зочин
      goy hellee
      2014 оны 06 сарын 10
  • Zochin
    Dolgor tiim yadryy hybtslasan yum algaa.Ene kinonii bas 1 neelten deer goe tsagaan tsmamts omsson bsan ,h goe haragdaj bsan.bain bain arlgaad baih yum ...Dolgoriig yadrry hybtslaagyi geheer arilgaad bgaa yum yy...Iim baij bolohgyi ee.
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • zochin
    Dolgor tiim yadryy hybtslasan yum algaa...Ene kinoni bas 1 neelten deer 1 goe tsagaan tsamt omsson bsan mash goe haragdaj bsan...
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Topuudin hajuud juldaj bna huurhi chaawaaas
      2014 оны 06 сарын 10
  • zochin
    Dolgor tiim yadryy hybtslasan yum algaa...Ene kinoni bas 1 neelten deer 1 goe tsagaan tsamt omsson bsan mash goe haragdaj bsan...
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • zochin.
    Dolgoriin hyvid tiim ydryy hyvtaslasan yum algaa ....
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • zochin
    dandaa hy oolj baidag yund ni yadryy ybtaslasan bgaa yum ve,ter odriin songolt omsmoor sanangdaad l biz.Zalyy nasaraa hyn goedog yumaa.ys tertee tergyi l syylii yedi ingej l samnadag bolson sh dee..zyragchin my l bna abay gesnee sain l abdag ....sh dee.ataarhaad bgaa yum yy Dolgor ih l gangan hytsaldag ...ene ydaa engii l bna
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
    • Зочин
      ene neg mangar nutsgelj od boloh gej yadsan yadarsan huuhniig gangan yawdag gej medehgui haraagui buhel buten kinonii neeltend nawsaij segsiicheed ichmeer yum
      2014 оны 06 сарын 10
  • Зочин
    Mongol kinog uzmeer yum baina lee. Jujigchid n ikh sonirholtoi sanagdsan.
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Baigal egch yagaad kinond toglodoggui yum be?
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Baigal egch yagaad kinond toglodoggui yum be?
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Ulaan palitog uzsen. Jujigchid uneheer sain baisan. Baigal, Uuduu, ohin 3 mash sain togloson baina lee! Ohinoo aldsan eejiin duriig Baigal sain buteesen, odoo ch gesen ter aimshigt hesgiig bodohloor shar us bosoj baina, zurhend ormoor! Us bostol Baigal egch uiluulj baina lee shuu! Ter Uuduu ger horoololiin duriin eejiin duriig bas l sain haruulj chadsan. Ohin bas uuriinhuuruu yostoi huuhdiin zangaaraa yamar hevleghen yum dee!
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Yaana ve ter Dolgoriin omsoj zuusen bj bgaag n, yadaj bhad us gezeg n yuv dee, arai l yadruu huvtsasnii, tsunhnii songolt hiiged bna da,
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
    • Зочин
      aytaiahn huuhen gej bodson suuliin ued het biye toogood baina uu neg ul tooson baidal gargah
      2014 оны 06 сарын 10
  • Sarah
    Odgerel uneheer saihan busgui yumaa
    2014 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Энэ сэтгүүлч ямар хачин бохир хандлага, үзэл санаа нь өчүүхэн юм бэ
    2014 оны 06 сарын 09 | Хариулах
    • Gadaadiin mongol
      Bi deerh buh setgegdeluudiig unshaad ih haruuslaa. Bidnii mongolchuud yamar ev nairamdalgui bas yamar uhamsar muutai baina ve. Bid bainga l evtei baihtai huchtei, amiddaa bie bienee hairla gej yaridag, getel unen heregtee bid iim l baina. Bid bie bienee muulah bish hairlaj, hundetgej, demjih heregtei. Bas buh mongol humuus bie biedee tuslaj, hamgiin gol ni SHUDARGA UNENCH amidrah heregtei. Ter ued l buh zuil bidnii husseneer baih bolno. Ta nar medehuu hun her urt nastaig, mash bogino, ene hugatsaand hiih zuil mash ih...!
      2014 оны 06 сарын 18
    • muu bicheechid
      yostoi sonin um bichjee yu unshaad baina ve gej bodloo shdee, Dolgor sain jujigchin, uur yu husee ve ternees, mongolchuud maani dandaa goeh don tusaad bur busdiig goesongui gej uurladag boloo yudaa, olon ornoor yavlaa manaihan shig uildverlej chadah umgui shagam baij nudee bultertel ereen myaraantantaj yavdag undesten baihgui shuu,
      2014 оны 06 сарын 16
    • Зочин
      Dolgor guai hustalgui yawj haltar nuuree ugaa chamaas handlaga bitgii shoroo unerteed baina unshaagui baij buu medemhiir
      2014 оны 06 сарын 10
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025