Иргэний нийгмийн байгууллагуудаас өнөөдөр 14.00 цагт Чингис хааны талбайд эсэргүүцлийн тайван цуглаан хийх гэж байгаа тов хэдийнэ зарласан. Францын “Арева” компанийн буруугаас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 200 гаруй мал хорогдож, тахир дутуу, ургийн гажигтай төл мэндэлж, мал ихээр зулбах болсон. Хэдийгээр 2012 оноос хойш ийнхүү Улаанбадрах суманд аюултай нөхцөл байдал үүсээд байгаа талаар иргэний нийгмийн хөдөлгөөний анхааруулж, хэдэнтээ жагсаал цуглаан зохион байгуулсан боловч эрх баригчид ямар ч хариу өгөөгүй байгаа. Түүнээс гадны УИХ-аар Монгол Улсын газар нутгийг худалдах хуулийн төсөл яригдаж байгааг иргэний нийгмийн байгууллагынхан эсэргүүцэж байгаа.
Иргэний нийгмийн байгууллагынхан өнөөдөр цуглаан хийх тухайгаа зохих байгууллагад мэдэгдсэн боловч элдвээр татгалзаж байгаа мэдээлэл түгсэн. Тэгвэл өчигдөр олон нийтийн цахим сүлжээгээр иргэний нийгмийн байгууллагынхны жагсаал хийхээр бэлтгэсэн уриа лозун, тэргүүтнийг урж тасдан гэмтээсэн байна. Тухайлбал, цөмийн хог хаягдлыг илэрхийлсэн савтай хөөсөнцрийг бүгдийг нь зүсч хаяжээ.
Хэдийгээр иймэрхүү бэрхшээл тохиолдож байгаа ч иргэний нийгмийн байгууллагынхан өнөөдөр товлосон цагтаа, товлосон ёсоор жагсаалаа хийнэ гэж байгаа аж.




Сэтгэгдэл (16)