Ханборгоцой жимсний ашиг тус

Ханборгоцойг халуун оронд ургадаг жимс гэдгээр нь бид мэдэх бөгөөд эрүүл мэндэд ямар ашиг тустай талаар өгүүлье. Энэхүү жимс нь А , В1, В6, С  витаминаар баялаг тул жүүс болон жимс хэлбэрээр нь идэх эрүүл мэндэд ихээхэн тустай юм.


1.    Ханборгоцой нь витамин , эрдэс бодисоор баялаг
Ханборгоцой гайхалтай амттайгаас гадна таныг эрүүл байлгахад туслах  шим тэжээл, витамин эрдэс бодисуудаар баялаг.
А, С, В1, В6  витамин, кали фосфороор баялаг тул хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.


2.   Цусны бүлэгнэлтэд тустай
Ханборгоцой нь цусны бүлэгнэл үүсэхээс сэргийлдэг ба антикоагулянтыг /цус бүлэгнэлийн эсрэг бодис/ өөртөө агуулдаг.  Өдөрт ганц аяга ханборгоцойн шүүс уух нь таныг гэнэтийн цус бөөгнөрөх аюулаас хамгаална.


3.   Ханиаднаас урьдчилан сэргийлнэ
С витамин ихээр агуулсан тул ханиалганд тустай ба ханиад хүрхээс урьдчилан сэргийлдэг байна.  Ханборгоцой нь “bromelain”  агуулсан тул салст бүрхэвчийг чөлөөтэй болгож,  цээж хөндүүрлхийг багасгаж, ханиад томуунаас сэргийлнэ.


4.   Ясыг бэхжүүлдэг
Ханборгоцойн эрүүл мэндэд нөлөөлөх ашиг тусын нэг бол ясыг бэхжүүлдэг байх нь. Ханборгоцойд маш ховор төрлийн минерал бодис болох маргенцыг агуулдаг учраас ясыг бэхжүүлж өгдөг байна.


5.   Үе мөчний үрэвслээс сэргийлнэ
Ханборгоцой нь ясны сийрэгжилтээс сэргийлэхээс гадна үе мөчний үрэвсэлд тустай.


6.   Дотор муухайрлыг бууруулахад тустай
Хэрвээ та жирэмсэн, хордлого өгч дотор чинь муухайраад байгаа бол өглөөний цайн дээрээ ханборгоцой хэрэглээрэй. Энэ нь дотор муухайралтыг бууруулах болно.


7.   Ханборгоцой амны хөндийн эрүүл мэндэд тустай
Витамин эрдэс бодисоор баялаг тул таны шүдийг хамгаалах байгалийн аргуудын нэг юм. Бактерыг устгах ба таны амны хөндийн эрүүл мэндэд тустай.


8.   Бодисын солилцоог сайжруулна
Ханборгоцой нь хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжиж, өтгөн хаталтаас сэргийлэн бодисын солилцоог сайжруулдаг байна.


9.   Нүдний хараанд сайн
А витаминаар баялаг тул нүдний хараа, нүдний өвдөлтөөс таныг сэргийлнэ.


10. Ханборгоцой хэвийн жингээ барихад тусална.
Хэрчим ханборгоцойг хөргөгчиндөө байлгах нь таныг эрүүл байлгахад туслах  бөгөөд хүнсний хэрэглээндээ энэхүү гайхалтай жимсийг нэмэлтээр хэрэглэж байгаарай. Ус ихээр агуулсан, калори багатай тул жингээ барихад ч туслах болно. Ханборгоцойн ашиг шимийг дурдаад байвал зөндөө юм. Та ханборгоцойнд дуртай юу? Ханборгоцойны эрүүл мэндэд тустай талаар та өөр ямар зүйлсийг мэдэх вэ?

Эх сурвалж: Lense.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025