Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр бүх нийтийн эрүүл амьдрах уриан дор автомашингүй өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн амжилттай болсон.
Тус тэмцээн марафон, сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрлөөр явагдана. Тодруулбал марафонд 18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчид хагас марафон буюу 21.975 м зайд, бүтэн марафоны 42.195 м зайд хурд хүчээ сорино. Харин сонирхогчид 17, 18-35, 36-49, 50-иас дээш гэсэн насны ангилалд 4000-8000 хүртэлх зайд гүйсэн.
Одоо Монголын залуучуудын холбоо, Монголын дугуйчидийн холбоо хамтарч 500 дугуйчдын парад зохион байгуулж байна. Мөн энэ өдрийг тохиолдуулан маш олон арга хэмжээ ээлж дараалан явагдах юм.













Н.ДАРИЙ
Сэтгэгдэл байхгүй байна