Худалдааны төвүүд ажиллахгүй

Бямба гаригт “Автомашингүй өдөр” болох бөгөөд “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээн, “Тэрэгтай салхилалт” олон нийтийн арга хэмжээ тус тус зохион байгуулагдах гэж байна. Тухайн өдөр иргэдийг тус тэмцээн, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зарим томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхээр болжээ. 

Тухайлбал Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандей плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1, 2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийг зургадугаар сарын 07-ны Бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн байна.

Г.БӨРТЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025