“Поло” Г.Эрдэнэчимэгийг гадаад, дотоодгүй хайв

“Ихэр сувд” компанийн захирал хатагтай Г.Эрдэнэчимэг ойрмогхоноос тун эрэлттэй хүн болж хувирчээ. “Дэд маршал” продакшны захирал дуучин Н.Гантулгатай амьдралаа холбон багагүй хугацааг үдсэн тэрээр гэр бүлийн асуудлаар цоллуулахаа хэдийнэ больсон. Хосууд хамтдаа аз жаргалтай амьдрахын зэрэгцээ салбар8 салбартаа тун амжилттай ажиллаж яваа.

Түүний зах зээлд гаргасан “Поло” гоо сайхны салоны бүтээгдэхүүнүүд эх оронд төдийгүй хилийн чанадад амьдарч буй монгол бүсгүйчүүдийн дунд ч эрэлт ихтэй болсон байна. Хамгийн найдвартай, чанартайг нь худалдаалдаг Г.Эрдэнэчимэгээс л бүтээгдэхүүн авах гэсэн бүсгүйчүүдийн цуваа тасрахгүй байгаа гэнэ шүү. Аса аваргын хадам  ээж маань бүсгүйчүүд дунд гоо сайхны бүтээгдэхүүний зиндааг тогтоосон бололтой шүү.

Д.СЭРГЭЛЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025