UBS music-ийн алдартнууд

Хөгжим сонирхогч залуусын хамгийн үзэх дуртай суваг хийгээд нэвтрүүлэг болох UBS music одоо ч үзэгчдийг дэлгэцийн өмнө уядаг хэвээр. Энэ л талбараас ажлын гараагаа эхэлсэн олон залуус өдгөө нийгмийн түүчээ, нүүр царай болж яваа билээ. Хөтлөгч П.Одгэрэл, Н.Солонго нар нэг үеийн андууд. П.Одгэрэлийн хувьд телевиздээ үлдэж амжилттай карьер хөөж явааг үзэгчид андахгүй. Харин Солонго “Голомт” банкны ОНХА-ны даргын албанд томилогдож, дараа нь “Ийгл” телевизэд хэсэгхэн хугацаанд мэргэжлээрээ ажиллаж байгаад саяхан хилийн чанадыг зорьсон байна. Телевиз хэмээх их айлаас ажил амьдралын гараагаа эхэлсэн тэд хамтдаа байх ховорхон агшныг бид гэрэл зургийн хальснаа буулгасан нь энэ.

Д.СЭРГЭЛЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • deegii
    2-uulaa maiga hultei huuhnuud bn lee.sonin yuma
    2014 оны 06 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025