Н.Алхаа Монголд үлдлээ

Монголд 22 жил амьдарсан Өвөрмонгол Н.Алхаа хэмээх залууг нутаг буцаах болж, Монгол эхнэр, охин хоёроо орхиж явахаас өөр аргагүй боллоо гэсэн мэдээлэл цацагдаж, олон хүн түүнийг Монголд үлдээх талаар санаа тавьж байсан. Тэгвэл  Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас өчигдөр БНХАУ-ын иргэн Вэнь Шин /Wenxin/ буюу Н.Алхаад Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар олголоо гэж мэдээллээ. Н.Алхаад зөвшөөрлийг олгох үеэрээ тус газрын дарга Б.Пүрэвдорж “Танд итгэж оршин суух зөвшөөрөл олгоогүй. Харин Монголын сайхан аав ээж таныг хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүссэн учир нэг жилийн хугацаатай олгож байна” гэж хэлжээ.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар өнгөрөгч дөрөвдүгээр сард БНХАУ-ын иргэн Вэнь Шин /Wenxin/-ий Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийг сунгахаас татгалзан, сайн дураар Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарах сануулга өгсөн. Харин Вэнь Шин өргөдөлдөө хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой тодорхой мөнгө төгрөгийн асуудлыг дурдсан тул энэхүү мэдээллийг шалган тогтоох зорилгоор Монгол Улсаас сайн дураар гарах шийдвэрийг түр хойшлуулж байсан гэсэн мэдээлэл байгаа юм.

А.АНУ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025