“Улаан пальто” өнөөдөр “Өргөө-1”-д

"Шүүдэр" продакшны бүтээл "Улаан пальто" адал явдалт, драм "Өргөө-1" кино театрын нээлт өнөөдөр 18.00 цагт болно. Энэхүү нээлтийн ёслолын ажиллагааг Coca Cola-тай хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн энэ кинонд МУСТА О.Долгор, жүжигчин О.Байгаль, Т.Өөдөө нар гол дүрд тоглолоо.

6 настай Номин охин урьд насны амьдралаа мартаагүйгээс ээж, гэрээ санан надад өөр гэр бий  хэмээн ярина. Тэдний хөрш Минжмаа хэмээх оюутан бүсгүй  охиныг хулгайлагдсан байж магад хэмээн цагдаад мэдэгдэнэ. Санаандгүй осолд орсон Номин урьд насны ээжээ хүлээн ухаан орохгүй байсаар...Төгсгөлд охин ухаан орж аз жаргалтайгаар төгсөнө.

Киноны гол дүр Номинд тоглосон 7 настай Ч.Энхномууны чадварлаг жүжиглэлтийг үнэлэн Хүүхдийн ордны “Авьяас” мөнгөн медалиар шагнажээ.

Нээлтийн  тасалбар авсан эхний үзэгчид, оролцогчдод  Coca Cola  гарын бэлгээ түгээх юм байна.  Нээлтэнд дуучин Х.Мөнгөнцэцэг "Бүүвэйн аялгуу" дуугаараа ая барих аж.  Үзэгчид гол дүрийн жүжигчидтэй зургаа авахуулж болох ажээ.

Өнөөдрийн бараан амьдралд өнгө нэмэхээр гэрэл гэгээтэй төгсгөлтэй,урьд насны тухай содон сэдэвтэй энэ киноноос үзэгчид учрлын унлимстай гарч байгаа билээ. Тиймдээ ч СГЗ Ц.Хулан, “Инээмсэглэл”-ийн дуучин Н.Ганхуяг, Иргэний хөдөлгөөний Ж.Занаа нарын тулхтай үзэгчид магтаж байгаа билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025