Волл Стрийтийн чоно гэгддэг Жордан Белфортын Монголд өчигдөр ирсэн. Тэрээр өнөөдөр буюу зургадугаар сарын 6-ны 19.00 цагаас “Blue Sky” цамхагт Ятгах, арилжих урлагийн талаар лекцээ унших юм.
Маш сайн арилжаачин, юуг ч зарж чаддаг гэгддэг тэрээр үргэлж дэлхийн өнцөг булан бүрээс урилга авдаг бөгөөд 2014 онд гэхэд зөвхөн лекц уншиж 100 сая долларын ашиг олх төлөвлөгөөтэй байгаа. Энэ удаад “Си Би Эм” компанийн урилгаар Улаанбаатарт саатаж дараах сэвдүүдээр лекц уншина:
Ятгах урлаг
Ямар нэгэн зүйлийг хэрхэн арилжих
Дотоод идэвхжүүлэлтийн гол элементүүд
Карьераа хэрхэн өсгөх
Урт хугацааны баялгийг хэрхэн бий болгох
Монголын хөрөнгийн зах зээлийг яаж дахин идэвхжүүлэх
Хөрвөх чадвар муутай хөрөнгөөс хэрхэн мөнгө босгох нууц
Монголын түүх болоод баялгийг гадны хөрөнгө оруулагчдад хэрхэн арилжих
Согтууруулах ундаа, мансууруулах бодисын аюулаас хэрхэн хол байх
Волл Стритэд ажиллаж байх үеийн хөгжилтэй түүхүүд гэх мэт сэдвүүдээр лекц унших юм.
Өдгөө 52 настай, идэвхжүүлэгч, уран илтгэгч, домогт арилжаачин, Волл Стритийн оператор асан тэрээр байгалиас заяасан онцгой авьяасаа буруу зүйлд ашигласныхаа төлөө ял шийтгэл авч, шоронд хүртэл орж байсан домогт эр. Эгэл жирийн нягтлан бодогчийн гэр бүлд төрж, жүүд гэр бүлд хүмүүжсэн тэрээр халаас хоосон “Волл Стрит”-эд ирж, ярьж, ятгаж, итгүүлэн үнэмшүүлэх, борлуулалт хийх өвөрмөц авьяасаараа богино хугацааны дотор тэрбумтан болсон, дараа нь ял шийтгэл авч, шоронд суусан, эцэст нь дэлхийд зартай уран илтгэгч, төгс зөв хүн болсон адал явдалт түүхийн эзэн. Шоронд 22 сар хоригдох хугацаандаа туулсан амьдралаа нэгд, нэгэнгүй үнэнээр нь бичсэн “The Wolf of Wall Street,” ном нь Америкийн нийгэмд шуугиан тарьж, улмаар 2013 онд алдарт найруулагч Мартин Скорссезе, Леонардо Ди Каприо нар хамтран кино хийсэн нь бас нэг шуугиан тарьсан билээ.

Киноноос үзвэл гэнэт баяжсан нэгэн эрийн агуу их цамаархал, хар тамхи, хүүхэн, эцэст нь сүйрэл, шорон гээд хэний ч хүүд тохиолдож болох тавилан мэт боловч нөгөө талаараа тэрээр Straight Line System буюу Шууд ятгалгын тактик хэмээх онол үндэслэсэн потенциал, хүсвэл хүн хэдэн ч төгрөг хийж баяжиж болох боломж, өндрөөс унаад ухаарсан ухаарал гээд олон үнэт чанарыг ч мөн харах боломжтой юм.
Сэтгэгдэл байхгүй байна