Гурван үеийн оюун санааны элит

Элит гэж хэнийг хэлэх вэ хэмээх асуулт хэзээд маргаан өрнүүлсээр ирсэн. Монголчуудын эртнээс улбаатай үнэт зүйлийн хэмжүүрээр бол угсаа гаралтай, удам судартай эрхмүүдийг элитүүдийн тоонд авч үздэг. Чухамдаа удам дамжсан элитүүдийн тоонд анхлан гэргийгээрээ олонд танигдаж, өдгөө удам судар, угсаа гарал төдийгүй өндөр боловсрол, гялалзсан амжилтаараа улс төрийн залуу үеийнхний дунд илүүрхэж буй Ц.Чинбат хэмээх энэ залуу ноёнтон зүй ёсоор багтана.

Унаган орос школтой, Болгарын Софийн нэрэмжит их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн ноён Ц.Чинбатыг олон нийт дуурийн залуу од, С.Мөнгөнцэцэг гавьяатын нөхөр гэдгээр нь илүүтэй танина. Энэ ноёнтны удам судар айхтар том, тэр чигээрээ төрийн зүтгэлтэн, Монголын оюун санааны элит байдаг нь санамсаргүй хэрэг биш биз ээ. Яагаад ч юм түүний угсаа гарал, удам судрынх нь намтар түүхийг харж байхад элит элитэйгээ л суудаг юм уу гэх бодол төрснийг нуух юун.

2009 онд Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас эх орондоо анхны алтан медаль авчирч, шинэ зууны Монголын сонгодог урлагийн хөгжлийг дэлхийн дэвжээнд гаргасан гавьяатай С.Мөнгөнцэцэг гавьяат түүний гэргий. Тэгвэл ноён Ц.Чинбат агуу их Додийн Чойдогийн 3 дахь үеийн үргэлжлэл гэдгийг манайхан тэр бүр мэдэхгүй болов уу. Түүний аав манай урдаа барих дипломатчдын нэг, Ардын зураач, УГЗ Додийн Чойдогийн ууган хүү Ч.Цог.Тодруулбал, ах дүү гурван Цог, Гал, Дөл гурав гэж олны дунд алдаршсан эрхмүүдийн том нь болох Ч.Цог агсан насаараа Болгарт элчингээр суусан ясны дипломатч эрхэм байв. Ч.Цог агсаны аав Додийн Чойдог гуай бүр том “амьтан”.

Монголын эрт үеийн сэхээтнүүдийн нэг, 19-р зуунд амьдарч байсан Додь хэмээх латин, төвд, манж хэл бичигт нэвтэрсэн их бичгийн хүний хүү тэрээр 20-р зууны Монголын оюун санааны амьдралд томоохон үүрэг гүйцэтгэсэн түүхэн том хүн. Монголын Урчуудын Эвлэлийн хороог байгуулж, анхны даргаар нь ажиллаж байсан Д.Чойдог агсан монгол төрийн далбаа, социалист Монголын төрийн сүлд, одоогийн бүх одон медалиудын эх загварыг зуржээ. УГЗ, Ардын зураачаас авахуулаад ямар ч гавьяа шагнал байна тэр бүгдийг авсан түүнийг өөрийнхөө зурсан бүх одон медалиудаа энгэртээ зүүсэн хүн хэмээн үеийнхэн нь хошигнодог байсан гэдэг.

Тэгвэл Д.Чойдог агсаны гэргий буюу ах дүү гурван Цог, Гал, Дөлийг төрүүлсэн буянтай буурлыг  З.Цэрэндулам гэдэг. Монголын дунд үеийн бүх сэхээтнүүдийн багш гэгддэг З.Цэрэндулам гуай хэл уран зохиолын багш мэргэжилтэй бөгөөд Монголын анхны балетчдыг Пермд аваачиж, их урлагт хөтөлж байсан сонин түүх бас бий. “Тунгалаг Тамир” киноны Эрдэнэ буюу анхны балетчидын нэг Баатар тэргүүтэн чухамдаа З.Цэрэндулам гуайн гараас хөтөлж, Пермд хөл тавьж байсан түүхтэй. Арваад ном гаргасан З.Цэрэндулам гуай нас дээр гарсан хэрнээ ухаан санаа саруул, хөнгөн шингэнээр барахгүй бичиж туурвисаар байгаа гэнэ лээ. Ер нь Додийн Чойдог агсаны гэр бүл, удам сударт нэг сонин тал байдаг нь гурвын тоо, хөвгүүд нь бүгд элит гэр бүлээс гаралтай бүсгүйчүүдтэй амьдрал хувь заяагаа холбодог санамсаргүй боловч санаатай юм шиг тохиолдол. Тухайлбал, Д.Чойдог агсан эцэг, эхээсээ бас гурвуулаа. Ардын багш Д.Базар, Хөдөлмөрийн баатар Д.Цэвээн , Ардын зураач, УГЗ Д.Чойдог хэмээх Монголын гурван том сэхээтэн ах дүүс.

Д.Чойдогийнх нь гурван хүүгийн ууган нь болох Ч.Цогийн тухай дээр өгүүлсэн. Тэгвэл удаах хүү Ч.Гал нь цагтаа Нийгмийг Аюулаас хамгаалах яаманд удирдах алба хашиж явсан, чадалтай чекистүүдийн нэг. Гэргий Д.Оюунцэцэг нь “Хобби” сургуулийн захирал, Москвагийн хөгжмийн консерватурыг хөгжим судлаач мэргэжлээр дүүргэсэн манай анхны мэргэжлийн хөгжим судлаачдын нэг. Мөн л дипломат гарал үүсэлтэй эрхэмсэг хатагтай байдаг.

Тэгвэл Д.Чойдог агсаны бага хүү Ч.Дөлийг манайхан Ц.Балдорж агсаны гэргий Н.Шүр хатагтайн анхны нөхөр гэдгээр нь андахгүй танина. Харьцангуй залуудаа тэнгэрт хальсан Ч.Дөл агсан эдийн засгийн харилцах туслалцах хорооны орлогч сайдаар ажиллаж байсан  бөгөөд түүнийг өөд болсны дараа ээж З.Цэрэндулам нь “Миний хүүг хайрлаж явсан Н.Шүр бэрдээ баярлаж явдаг” хэмээн ярилцлага өгч байлаа.

Ах дүү гурван Цог, Гал, Дөлийн 3 хөвгүүд бас л гялалзсан амжилт гаргаж яваа нь аргагүй агуу генийн үргэлжлэл гэлтэй. Тухайлбал, Ч.Галын хүү Г.Нэмүүн хэмээх залуу карьерист эр МГУ, Америкт Колумбын их сургууль дүүргэсэн бөгөөд залуу дипломатч нэг хэсэг ГХЯ-нд ажиллаж байгаад өдгөө “Ньюком” группт удирдах алба хашиж байгаа аж.

Ч.Дөл агсаны хоёр хүү бас л хоёулаа гялалзсан карьерист ноёд бий. Том хүү Д.Гантүшиг  нь тун ч нууцлаг, эх орондоо ч ховор үзэгддэг залуу ноёнтон өдгөө Солонгосын “Хьюндай” корпорацид гүйцэтгэх захирлаар ажилладаг бол удаах хүү Д.Мөнхтүшигийг нь бид загвар өмсөгч Т.Баярзулын нөхөр гэдгээр нь илүү танимхайрдаг. МАН-ын гишүүн, “Улаанбаатар” зочид буудлын захирал залуу бизнесмэн эр саяхнаас Хөрөнгийн биржийн Стратегийн асуудал хариуцсан дэд захирлаар ажиллах болсон. 

Аавын талаасаа ийм арвин баялаг сонирхолтой удам судартай Ц.Чинбат ноёнтны ээж Ц.Долгорсүрэн хэмээх язгуур гарал үүсэлтэй эрхэмсэг хатагтай бий. Гадаадад боловсрол эзэмшсэн Монголын эхэн үеийн сэхээтнүүдийн нэг тэрээр Германд дээд сургууль дүүргэсэн бөгөөд цагтаа хүрээний хээнцэр хүүхнүүдийн нэг явсан гэмээр толиотой хатагтайн өвөө нь Дундговийн Доньд гүн хэмээн алдаршсан хошууны ноён. Говийн лха бурхан, Эрдэнэзуу хийдийн нэг суварга бүтээлгэж босгосон нутаг орондоо нэр хүндтэй, алдар цуутай ноён байсан нь түүхийн хуудаснаа үлджээ. 

Гайхалтай ч гэмээр, сонин ч гэмээр хувь заяатай энэ удам судрын 3 дахь үеийн үргэлжлэл болсон ноён Ц.Чинбатын тухайд “Танан импекс” гидрогеологи, хайгуулын чиглэлийн компанийн захирлын алба хашдаг нууцлаг хөрөнгөтнүүдийн нэг. Гэргий С.Мөнгөнцэцэгтэйгээ Болгарт оюутан байхдаа танилцаж, гэр бүл болон хөөрхөн охинтой болсон тэд Болгарт ажиллаж, амьдарч байгаад хэдэн жилийн өмнө эх орондоо ирж суурьшсан. Олны нүднээс тун ч нууцлаг амьдардаг байсан ноён Ц.Чинбат энэ сонгуулиар Хан-Уулд нэр дэвшсэнээр олны овоо хараанд өртөж, нуувчнаасаа гарч эхэлсэн нь саяхнаас.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (16)

  • Sosor
    Zochin gej sanamsargui nerleed cetegdlee door bichlee.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Zochin
    Ednii gerbul bol busad Mongolchuudad ulger duurialtai l saihan gerbuluud. Baharhah jusheenuud ih bii. Hunii sainaas avah yumaa avch, duurial bolj amidrah ni yamar ch muu zuil bishee. Gerleegiin eej Cerendulam ori zaluu nasandaa gancaaraa ene olon huuhduudee yaj usguj udii daital hurgeseniig Mongolchuud bid baharhah yestoi. horvoo delhiid uugui, tegshhen dardan zamaar amidral tuulsan hun gej hovor. Interneteer huniig muuchlah oncgui. Tegeed ch Gerlee ohin baga baihaasaa l angiinhaa huuhduudiin dund bas l ulger jishee sain humuujiltei suragch baisan. Bagiin zungeeree ajil amidral ni sain saihan yavaa.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Гэрэл гэж эмэгтэй дуу нь айл гэр бул уймуулсэн сайхан шооочин гар бий
    2014 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Bitgii ataarh!!! Chi uuruu gomo yum uu hamt untsan yum uu? Huniug gaj dontnoor ni duudaad heddugeer zuunaas irsen bolovsrolgui munhag ve?!!!
    2014 оны 06 сарын 16
  • Худлаа юм бичээд л ...$ аваад л...
    Чинбат ямар ч боловсролгуй шд! Юуны орос школ вэ, монгол 10-н жил тогссон шдээ. Одоо л МУИС- н хуулийн ангид оройгоор сурч байгаа шуу дээ. МАН-н гишуун нь гишуун, гэхдээ энэ намын шилдэг боловсон хучин гэвэл МАН-ын ирээдуй тун бурхэг бна даа! Чааваас. Одоо ч амар болж дээ, монго толоод л юу л бол юу зохиогоод бичуулээд л...
    2014 оны 06 сарын 09 | Хариулах
  • Hi?
    .
    2014 оны 06 сарын 09 | Хариулах
  • munguu
    estoi saihan ger buld ni amjilt husie
    2014 оны 06 сарын 07 | Хариулах
  • zochin
    goe yum be,saihan sanagdaj bn.uneheer baharhamaar ger bul,udam ugsaatai humuus yuma.harin duuchin Munguntsetseg jiriin l neg baidag huduunii huuhen bhaa.
    2014 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин
    ugaasaa deer ued darga nariin huuhduud l gadaadad surguulid yavdag bsan shdee,neeh elite ntr gej duviilguud yadgiin.minii eej,aav bas neg tomhon seter hashdag bsan bol bi bas yavaad l bolson boloogui tugsuud l ireh bsan.tsuuhun mundag esve laviyastai huuhduud l uursdiin hucheer tentsej gadaadad surguulid yavdag bsan.tegeed l ihenh huvi ni ariin haalgatai darga nariin huuhduud l gadaad yavsan daa
    2014 оны 06 сарын 07 | Хариулах
  • dash
    Galiin Nemuun gej gomo zaluu baidag.uhsenii elit belgiin gaj donton.Buunii nohoini shees.
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Bitgii ataarh!!! Chi uuruu gomo yum uu hamt untsan yum uu? Huniug gaj dontnoor ni duudaad heddugeer zuunaas irsen bolovsrolgui munhag ve?!!!
      2014 оны 06 сарын 16
  • өаө
    унаган орос школ гэдэг ч гайхуулах зүйл биш дээ. Оросууд тийм л дуурайх хүмүүс мөн үү
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • er ni elityydiig bichej tednees ylger aban yabah!
    er ni elityydiig sain bichej tednees Mongoliin ard tymen ylger aban sain yumnaas setgel zyrheeree Mongoliin ireedyid jinhene elit boloh hymyyseer odoonoos ehlen beldeh ger byl eh orniihoo dynd elit gedegeen sain mederch niigem olondoo sain yils hiihed ni tys demtei bolob yy?gol ni eneegiin tarhi ni gasilsan hydal ardchilalaar bilbyyrdsen niigemiin zah hyazgaargyi irgediin hedleh dyrsah yhaand ni dem boloh ni damjiggyi ee!!!zeb yum bichjee!!!odoo ylamaar gynzgiiryylen byyr hybisgalaas emnehees ehleed elityydiig songon bicheh heregtei bna?...saihan tyyh heleh baih!!!!sydlaachid bol gargaj tabihad belen baigaa daa!!!ene bygd ardchilsan orond neelttei saihan zyil syy dee!!!
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • z
    tegeed bidend uyni padlii bna ,bid ch gesen elit sh de .
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • z
    tegeed bidend uyni padlii bna ,bid ch gesen elit sh de .
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • z
    tegeed bidend uyni padlii bna ,bid ch gesen elit sh de .
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • зочин
    Уул нь бас 2 эмэгтэй байдаг шиг санагдаж байна. Тэр нарийг бас бичих хэрэгтэй ш дэв Туяа, Гэрлээ гэж 2 охин байх ёстой
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • jijgee
    тэгээд одоо яасийн
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • зочин
    бичсэн сэтгэгдэл яагаад гарахгүй байна
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • зочин
    за, сэхээтэн гэр бүл л биз дээ юун ч нялуун магтаал бичдэг юм вэ бас л нэг улс төрийн шоучид
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин
    үг үсгийн алдаагаа хяна,зас
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • gerlee
    heden oni yldger be vasan yrt ylger be
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин
    heden oni ylger be ih yrt ylger bn a
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • zochin
    za yun surtei yum be tuhain niigmiin l baidal shude odoo iim humuus mash olon bolsoon
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • tenegttdeg bna shdee
    yu solioorood bgaa yum bedee
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025