Монголчуудын морины хийморийг даллаж, баячуудыг хурдан хүлэгт дурлах замыг засч өгсөн эрхэм бол чухамдаа “Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч О.Пунцагбалжир агсан. Ерээд онтой зэрэгцэн бизнес хийж, хөрөнгө мөнгөө босгосон тэрээр хөөрөг, хэт хутганы үнэ цэнийг ч шинэ түвшинд гаргаж ирсэн гавьяатай гэгддэг. Харамсалтай нь эр хүний идэр насан дээрээ чоно агнаж яваад золгүйгээр амиа алдсан О.Пунцагбалжир агсан хоёр охин, нэг хүүтэй. Гэргий нь болох Д.Эрдэнэцэцэг хэмээх бүсгүй гал голомтоо манаж үлдсэн. Хамгийн сонирхолтой нь уяач эрхмийн хоёр охин хоёулаа харьд бэрлэсэн бөгөөд эгч П.Хулангийнх нь нөхөр Пентагонд хуульч, өмгөөлөгчөөр ажилладаг Эдвард Рашет хэмээх хижээл насны ноёнтон байдаг. Тэгвэл бага охин П.Халиун нь мөн л өөрийн үе насны харь эртэй гэрлэсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь Их аварга Д.Дагвадоржийн багын найз энэ бүсгүй өнгөрсөн зун дэгдсэн алдарт LV-гийн хэргийн эзэн гэдэг. Наадам, цагаан сараар эх орондоо саатдаг П.Халиун бүсгүй их аваргатай одоо ч унаган багын үерхлээр нөхөрлөдөг бөгөөд тэр өдөр Д.Дагвадорж аварга багын найз бүсгүйдээ бэлэг барих гэсэн нь эцэстээ тийн дуулиан шуугианаар төгссөн гэдэг.
Сэтгэгдэл (8)