Онгоц осолдож хоёр байшинг нураажээ

Өмнөд Калифорниад нисэх хүчний тийрэлтэт онгоц осолдож газарт дэлбэрэн ойр байсан хоёр байшинг галд автуулжээ. Онгоцны нисгэгч автоматаар онгоцноосоо  шидэгдэж аюулгүй үлдсэн бөгөөд газарт болсон дэлбэрэлтийн үеэр ямар нэг хүн бэртэл гэмтэл аваагүй байна.

Сүйрсэн онгоц Harrier AV-8B загварын онгоц байсан бөгөөд дэлбэрэлт болохыг харсан гэрчүүд “Яг л манай хашаанд бөмбөг хаясан юм шиг их дуу чимээ гарсан. Байшин маань тэр чигээрээ доргиж байсан” хэмээн ярьжээ. Дэлбэрэлтийг харсан гэрч  дөрөв болон арван настай охидын хамт ослын газраас холдож чадсан байна.

Уг онгоц нь Аризона дахь Юма нисэх хүчний онгоц байсан бөгөөд энэ сард тус нисэх хүчний хоёр дахь онгоц нь ийнхүү осолдож байгаа юм байна. Азаар уг хоёр тохиолдолд ямар нэг хүн бэртэж гэмтээгүй байна.

Б.ЛХАГВА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025