
Урт үс, үндэснийхээ дээлээр дэгжирхэж, тулганы галаа манадаг МУГЖ С.Жавхлан “Торгоны зам” компанийн Гантөмөрийн ууган охин Г.Долгормаатай ханилж өөрийг нь өвчсөн юм шиг дууриасан Юм-Агь гэх хөөрхөн охинтой болсон нь саяхан. Харамсалтай нь хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд охинтой болсныхоо дараа тус тусынхаа мөрөө хөөсөн билээ.
Тэгвэл төд удалгүй С.Жавхлан “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй хоёр дахь амьдралаа зохиож, хоёр ч хөөрхөн хүүхдийн аав ээж болцгоосон.
Тэгвэл анхны эхнэр Г.Долгормаа хоёр дахь хүүхдээ тун удахгүй төрүүлэх гэж байгаа бол С.Жавхлангийн авааль гэргий Г.Эрдэнэчимэг нь гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа аж. Ийнхүү зохиолын дууны ханхүүгийн албан болон албан бус эхнэрүүд нь ойролцоо нярайлах нь ээ.

М.СОНОР
Сэтгэгдэл (20)