Хамгийн анх Ерөнхий сайд асан Сү.Батболдын ууган хүү Б.Баттүшигийн найз бүсгүйгээр сонгогдсон Болороо гэх энэ бүсгүй оны шилдэг наадам “Алтан сарнай-2010” наадамд Ерөнхий сайдын гэр бүлтэй хүрэлцэн ирж байсан удаатай. Тэгвэл Болороо Б.Баттүшигээс хойш хоёр найз залуугийн нүүрийг үзээд байгаа энэ. Сү.Батболдын ууган хүү Б.Баттүшигээс салсан даруйдаа нэгэн үл таних залуутай хотын хамгийн үнэтэй ресторанд болзож хоёр жил гаруй үерхэж дотносоод хоёр тийш болсон.
Харин саяхан нэгэн шоун дээр дахин нэг үл таних залуутай хөтлөлцөн ирж манай дуранд өртсөн юм. Тэрээр “MCS”-ийн маркетингийн багт ажилладаг бөгөөд шинэлэг санаа, төгс гүйцэтгэлээрээ компанидаа гайхагддаг шилдэг менежер гэнэ лээ. Харин анхны найз Б.Баттүшиг нь Харвардын их сургуульд Бизнесийн удирдлагын мастер хамгаалсан анхны Монголын иргэн болоод байна. Хоёр дахь найз залуу нь хувиараа бизнес хийдэг эгэл даруу залуу байдаг гэнэ лээ.
Ийнхүү ерөнхий сайдын бэр болохоо шахсан Болороо бүсгүй гурав дахь сонголтоо хийсэн нь магадгүй эцсийн сонголтоо ч хийсэн юм билүү.


М.СОНОР
Сэтгэгдэл (12)