“Black Box” театрт саатаарай

Урлагийг шинэ төвшинд гаргаж ирсэн “Боролдой” студийн үүсгэн байгуулсан “Black Box” театрынхан энэ жилийн “Гэгээн Муза” наадамд амжилттай оролцсон. Тус театрын эзэн, зураач, найруулагч С.Мягмар “Краппын сүүлчийн бичлэг” жүжгээр тайзны шилдэг зураач, Л.Эрдэнэ-Очир, “Солиорол” жүжгээрээ шилдэг эмэгтэй, жүжигчин, Г.Мөнхжаргал “Краппын сүүлчийн бичлэг” жүжгээр шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсан.

“Black Box”-ынхон театр өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд  “Хирснүүд” жүжгийнхээ нээлтийг хийхдээ хэвлэл мэдээллийнхнийг үнэ төлбөргүй, жүжиг үзэхийг урьж байсан. Энэ удаа ч сэтгүүлчдийг зургадугаар сарын 07-нд жүжгэнд урьж байна. Тэд жүжгээ үзэнгэ уран бүтээлчидтэй нээлттэй ярилцлага өрнүүлэх боломжтой юм. Өнгөрсөн намраас хойш уран бүтээл олз омогтой байсан “Black Box”-ынхоо үүгээр уран бүтээлийн улирлын хаалтаа хийж байгаа бөгөөд ирэх намраас шинэ жүжгүүдээр үзэгчидтэйгээ уулзах гэнэ.

А.ТУЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025