Номингийн эцэг

Монголын худалдааны хамгийн том сүлжээ “Номин” үйлчилгээний чанар, менежментээрээ улаан хөлтийг урдуураа гаргадаггүй. Тиймдээ ч хотын зүрхэнд орших УИД-ээс авахуулаад хорооллын захын “Номин” хүртэл үйлчлүүлэгчдээр хахчихсан байдаг. Монголын хамгийн том, хамгийн ууган худалдааны төв Их дэлгүүрийг амжилттай хувьчилж авсанаар энэ их айлын амжилтын эх тавигдсан гэж болно.

“Номин”-гийн Ш.Баярсайханы тухайд Майкл Жексоны улаан фен. Тиймдээ ч Сингапурт тоглолт хийх сургаар нь шүтээн болсон ганц дуучныхаа тоглолтыг үзэхээр залуу Ш.Баярсайхан зориг шулуудсан нь ирээдүйн бизнесмэний амжилттай эхлэл байв. Цагтаа УИХ-д сонгогдож, төр түшилцэж явсан ноён А.Шагдарсүрэн ч хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг хүндэтгэж, хадгаламжиндаа байсан 500 доллараа хүүдээ өгч явуулсан бөгөөд тоглолтоо үзэж, илүү гарсан мөнгөөрөө цахилгаан бараа авсан Ш.Баярсайхан хэд нугарсан ашигтай наймаа хийж, амьдралынхаа анхны их мөнгийг тоолж үзсэн түүхтэй. Хүсэл мөрөөдөл гэдэг даль жигүүртэй байдгийн жишээ энэ гэлтэй. “Номин”-гийн ах дүүс өдгөө атгасан гар шиг эв найртай байж, худалдаа, үйлчилгээ, барилга гээд бараг бүх салбарт бизнес эрхэлж, хэн ч булаахгүй бизнесийн том орон зайг эзлээд байгаа. Энэ бүхний цаана судсыг нь атгаж суудаг эрхэм бол өдгөө ч дипломат хар цүнхээ барьж, сэмбэлзтэл алхаж яваа энэ буурал ноёнтон. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025