Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найзнаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг зургадугаар сарын 7-ны бямба гаригт тоглоно.
“Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг анх Улсын төв театрт 1934 оны аравдугаар сарын 21-нд тоглож, 1942 онд жүжгийн зохиолыг шинэчлэн найруулж дуурь болгосон түүхтэй. Дараа нь Улсын хөгжимт драмын театрт 1950 онд шинэчлэн тоглож байсан бөгөөд 1976, 1996 онд шинэчлэн найруулж, нийт таван удаа шинэчлэн тогложээ. Сонгодог урлагт дуртай үзэгчдийн шимтэн үздэг “Учиртай гурван толгой” дуурь энэ жил 80 насныхаа ойтойгоо золгож байгаа.
Их зохиолч Д.Нацагдоржийн гүн агуулгат яруу шүлэг, Б.Дамдинсүрэнгийн уянга төгс тансаг аялгуу хослон бүтсэн Учиртай гурван толгой” дуурь гурван бүлэг, таван үзэгдэлтэй, хүн бүхний сонсох дуртай домогт билээ.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна