Онгод сахиус хүртсэн олны танил бөө нар

Фен шүй С.Ганбаатарын “Хөх цэрэг” номонд 21-р зуунд хөх тэнгэрээс Монголын хүчирхэг хөх цэргүүд олноор бууж ирнэ хэмээн бичсэн байдгийг тод санаж байна. Магадгүй тэр хөх цэргүүд нь бөө нар юм болов уу. Номын зохиогч хожим ингэж нэг тайлбарласан санагдана. Ямартай ч шинэ зуун гарсаар мөн ч олон бөө төрөв. Хаа сайгүй хэц, хэнгэрэг дуугарч байх. Зарим нь ч зайлж бултах аргагүй заяа төөргөөр онгод сахиус авч, бөө, удган болдог бол зарим нь бизнес хийж байна гэх юм. Тийм ч биз, үгүй ч биз. Юутай ч энэ удаад та бүхэндээ олны танил онго сахиустай бөө нарыг танилцуулахаар бэлтгэлээ.  

Ч.Галсан

Эх орноосүү илүүтэй хөгшин европын Германд алдартай зохиолч Чинагийн Галсан хэмээх эрхэм бий. Цагтаа их нүүдэл хэмээгчийг санаачлан, зохион байгуулж, баруун хязгаар Баян-Өлгийгөөс элэг нэгт тувачуудаа их хот руу авчирч байсан нэрт соён гэгээрүүлэгч энэ эрхэм нэг төрлийн зайран гэдэг. Дөчин нэгэн чулуугаар мэргэлдэг ховлог гэгчээр хувь төөрөг, засал ном хийдэг энэ эрхэм бөөгийн шашны талаар баруун европчуудад оюуны асар их хөрөнгө оруулалт хийсэн гавьяатай. Жинхэнэ бөө ховордсон цаг хэмээн ярих тэрээр агуу их Исаак Ньютон, Альберт Эйнштейн, Жана`д Арк тэргүүтэн хүн төрөлхтний түүхэнд баатарлаг гавьяа байгуулж, түүхэн нээлт хийсэн хүмүүсийг бүгдээрээ бөө байсан хэмээн тайлбарладаг. 

Ц.Энхманлай

Рок попын гэр бүлээс төрсөн хамгийн хүчирхэг бөө нь “Харанга” хамтлагийн ахлагч, УГЗ Ц.Энхманлайг гэдэг юм билээ. Монголын орчин цагийн амьд хөгжмийн амьд домог түүх болсон энэ хамтлаг 2 бөөтэйг бид мэдэх билээ. Ц.Энхманлай гавьяатын тухайд гайхалтай гитарчин, дуучин төдийгүй гайхамшигтай ая олныг зохиосон нь хэзээд хит хэвээр байж ирсэн. Хаа очиж төлөв төвшин, хий явдалгүй гитарчин эр бөөгийн дуудлагаа авахдаа дуулиан шуугиан ч бололгүй, чимээгүйхэн авчихсан гэдэг. Одоо ч хамгийн их шавьтай, хамгийн нэр хүндтэй, хамгийн чадалтай зайрангуулын тоонд түүнийг оруулдаг нь ийм учиртай. Түүнийг архи амсдаггүй, сүүлд бариач болж хэмээн хэвлэлүүд хэсэг шуугисан. Жүжигчин С.Ононг ч шавь оруулж, жүжигчин эр зайран болсон тухай яригдсан. Харин энэ бүхэнд гавьяат Ц.Энхманлай хариулт өгч байсан удаагүй.   

Х.Лхагвасүрэн

Булган сүүлтэй гэгчээр Ц.Энхманлай гавьяатын араас мөнх хөх тэнгэрийн дуудлага юугаа авсан нэгэн эрхэм бол “Харанга”-ын Лхагваа. Ар Монголын алдарт дуучин, цуцашгүй хүчирхэг хоолойт энэ эрхэм нэг хэсэг автын осол хийж, “аав”-ын хаалга татах, тэнд байхдаа нүднийх нь хараа муудсан гээд ёстой үхэхээс наахнуур барцадтай явсан үе бий. Энэ бүхний тайлал нь тэрээр онго сахиустай байж, түүнийгээ хүлээн аваагүйгээс болсон гэх. Ямартай ч рокеруудын мөнхийн имиж гинж, тоног сэлт, сүүл үед таван өнгийн хадаг бүхий микрофоноос салахаа больсон түүнийг шаггүй хүчтэй бөө гэх юм билээ. Гэвч дуучин эр зайран гэдгээ хүлээн зөвшөөрч, мэдэгдэж байсан нь үгүй. Харин “Би бөөгийн зан үйлээр биш өөрийн уран бүтээлээр бурхан тэнгэртэй холбогддог” хэмээн нэгэнтээ хэлсэн удаатай. Дуулж байхдаа л бөөлдөг гэж хэлсэн нь ч бий. Ямартай ч ард түмний хайртай агуу дуучин эр нэг хэсэг амьдралын даваа нугачаанд алдаж, эндэж явсан ч өдгөө амьдралынх нь хайр, насных нь хань Ганбаяр хэмээх бүсгүйтэй учирч амар жимэр аж төрж байгаад фенүүд тун ч баяртай явдаг билээ.

Б.Ганзориг

Анхны бөө ч гэж болно, энэ эрийг. Магадгүй анхлан зоригтойгоор илэн далангүй мэдэгдсэн нь жүжигчин Б.Ганзориг учраас ийн тооцогддог  байж болох юм. “Овжин охид” киноны Сампилын дүрээр олонд танигдаж, од болж байсан тэрээр жүжигчний хувьд ч шаггүй авьяаслаг нэгэн. Алс баруун хязгаар Ховдын уугуул тэрээр харьцангуй залуудаа бөөгийн онгод дуудлагаа авсан бөгөөд нутаг орондоо жил бүр очиж тэнгэр сахиусаа аргаддаг гэнэ лээ. Тэрээр нэгэнтээ “Дээд тэнгэрийн онгодыг биедээ оруулаад, ах дүү, аймаг садандаа тус хүргээд явж байна. Би өөрийгөө муу зайран гэж хэлэхгүй. Ямар ч байсан ханилсан цагаасаа эхлээд үр хүүхэдгүй байсан айлд үр хүүхэд дуудаж, хань ижилгүй байсан хүмүүсийг хань ижилтэй болголоо. Үхэх гэж байсан хүнийг ч босгосон” гэж ярьсан удаатай. Түүний араас нэг продакшнд хүчин зүтгэж явсан “Маск”-ын М.Мөнхсайханыг мөн л бөө болсон гэдэг. Гэхдээ тэрээр бөөлөхгүйгээр онго шүтээнээ шүтэж тахиад явах замыг сонгосон гэх юм билээ.

Д.Бямбацогт

Салхи Дамбий хочит жүжигчин Д.Бямбацогтын тухайд бөөгийн дуудлага авсныг нь ойр дотныхон нь ярьцгаадаг. Гэхдээ жүжигчин эр тэрбүр олны өмнө ил зарлаж, хэлээд явахыг хүсдэггүй бололтой. Ямартай ч нэгэн цагт хайртай байсан бүсгүйгээсээ салсныхаа дараа араас нь сүү цацал өргөж, сайн сайхан амьдралыг ерөөсөөр хань ижилтэй болгосон хэмээн ярьсан гэдэг.

Тун ч чадварлаг жүжигчин эр 2008 онд дэлгэцнээ амилсан “Үхэж үл болно:Чингис хаан” кинонд Тив тэнгэр хэмээх бөөгийн дүрийг бүтээсэн. Эл дүрийг бүтээж байх явцдаа дүрээ судлах үүднээс 2 зайрантай уулзаж, дотно нөхөрлөж, шавь нь болсон төдийгүй бөөгийн шашинд гүн сүсэг бишрэлтэй болсон хэмээн ярьсан байдаг. Ямартай энэ дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин эрхэм бөөлж, засал ном хийдэггүй ч дуудлага юутай гэдэг. 

Ш.Алтанцэцэг

Ааяа гэвэл ард түмэн түүнийг андахгүй. Цагтаа чадалтай жүжигчдийн тэргүүн фронтыг командалж явсан Ааяаг алдарт жүжигчин Бумаагийн хойд дүр хэмээн өргөмжилж байв. Харин жүжигчин бүсгүй нэг л өдөр тайз, дэлгэцээсээ хөндийрч, нэг хэсэг усанд хаясан чулуу мэт сураг алдарч орхисон. Хэдэн жилийн дараа гарч ирэхдээ удган болсон хэмээх сенсаацитайгаар урлагийн тайзнаа эргэж ирсэн юм. Урлагийн хүрээнийхэн төдийгүй эгэл жирийн зовж зүдэрсэн хүмүүст засал ном хийж, заяа төөргийг нь засаж залруулж өгөхдөө жүжигчин бүсгүйг тун ч сайн гэдэг. Ямартай ч энэ бүхнийхээ хажуугаар тэрээр бясалгал, цагаан хоолоор занималдаж, гоо үзэсгэлэн, бие хаагаа ч сайхан хэвээр нь хадгалж үлдсэнийг хэвлэлүүд онцолж байгаа.

Т.Ариунаа

Рок попын эмэгтэй дуучдаас хүчирхэг хоолойт С.Наран, экс “Киви” Э.Халиун нарыг удган болсон гэх нь бий. Хүүхдийн элч дуучин эр нөхөр Анхаатайгаар хамтарч нэг хэсэг солонгос савангийн дуурийн дуунуудыг хашрааж байсан Э.Халиун хэсэг тайзнаасаа холдсон шалтгааныг ийн тайлбарлаж, бүр Ц.Энхманлай гавьяатын гарын шавь болсон гэсэн. С.Нарангийн тухайд албан ёсоор аваагүй ч тэнгэрийн дуудлага ирснийг авахгүйгээр аргалсан гэдэг.

Харин эрос хатагтай Т.Ариунаагийн тухайд сүүлийн жилүүдэд гэгээрэл, бясалгалд нэвт ороод буй. З.Бат-Отгон багштай хамтран “Хатан ухаан” төвийг байгуулж, төрийн ордонд сүр бараатай нээлтээ хийж, ард түмнийг гэгээрүүлэх, бясгалгажуулах гэгээн үйлсэд ханцуй шамалсанд нь гавьяат дуучинд талархмаар байдаг. Эрос хатагтайд бөөгийн дуудлага ирсэн нь үнэн бөгөөд хэдэн зун хээрээр гэр хийж, хэцээр дэр хийхдээ онгод сахиусаа өөрийн бие дээр авахгүйгээр аргалж дөнгөсөн гэдэг. Ер нь ийм арга байдаг бөгөөд ихэнх хүмүүс ийм аргаар онгод сахиусаа аргадддаг аж.

Хип хопчин бөө нар

Жинхэнэ билэг танхай бөө нар хип хопчид дунд бий. “Айс топ” хамтлагийн Коби, “S&I” хамтлагийн Манлай, “Монтареп” хамтлагийн хоёр ч гишүүн бөөгийн угтай, түүнийгээ ч цааргалах юмгүй хүлээн авсан гэдэг. Хип хоп үглэдэг шигээ шаггүй сайн зайрангууд эдний дунд байдаг аж. Сүүлийн үед реппер Жийг бас зайран болох магадлалтай гээд байгаа.

Г.Долгормаа

Догоо гэдгээрээ олонд танил энэ бүсгүйг дуучин С.Жавхлангийн экс гэргий, ууган охины ээж гэвэл уншигчид андахгүй. Ховд нутгаас гаралтай бизнесмэн,“Торгоны зам”-ын Гантөмөр хэмээх эрхмийн ууган охин энэ бүсгүй цагтаа швейцарь Отгоо тэргүүтэн цуутай эрстэй нэр холбогдож явсан жаатай бүсгүй. 2007онд нийтийн дууны ханхүү С.Жавхлангийн Юм-Агь охиныг төрүүлж олны танил болсон. Дуулиан шуугианы баатар энэ бүсгүй охиныхоо аавтай зэрэг зиндаа, гарал үүсэл өөр учраас нэг гэрт багтаж шингээгүй гэдэг. Г.Долгормаа бүсгүй бөөгийн дуудлагатай байсан бөгөөд дуучин эртэй амьдарч суух үед нь энэ бүхэн илэрхий болж, дуудлагаа авахгүй гэсэн гэргийгээ С.Жавхлан бөө удган дээр дагуулж очин, онгод тэнгэрийг нь аргадсанаар өөрөөс нь зайлуулсан гэдэг.

Женкогийн бөө охин

Бизнесээрээ овоглож, улс төрчөөрөө ард түмний хайр итгэлийг хүлээгээд буй эрхэм гишүүн Х.Баттулга хоёр охинтой. Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж, дизайнер болсон том охин Номин нь дэлхийд байхгүй том гутал урлаж, Гиннесийн амжилт тогтоосон. Харин удаах охин Намуунаа нь “Түмэн хишигтэн”-ийнхээ рекламанд модель бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн тоглохдоо гоо үзэсгэлэнгээ гайхуулж амжсан. Энэ зун Намуунаа эгэл жирийн айлд бэр орж, эрхэм Женког хадам аав болгохоор зэхэж буй. Эрхэм гишүүний эл хоёр охины нэг нь удган бөгөөд нэлээн нууцлаг байдалд бөөлдөг гэнэ лээ.

 

"Гранд" сэтгүүл

2012 он №22

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (18)

  • Зочин
    хаха солиоруулж бндөө
    2018 оны 01 сарын 19
  • Зочин
    энэ хужаа нарт тийм асуудал тулж ирэх нь юу л бол
    2018 оны 01 сарын 19
  • zochin
    ha ha , bolildo ta nar hii demii buhimdahaasaa umnu bi uuruu hen be, haanaas uuseltei be, yagaad oyun uhaantai, 5-6 medrehuitei bgaa yum be, humuusiin ter buhen haachdag yum be gedgiig uurtuu l tailbarlah geed uz dee,tegeed uurtuu ha riulsan gej uzbel buhimd daa
    2014 оны 06 сарын 09 | Хариулах
  • zochin
    ha ha , bolildo ta nar hii demii buhimdahaasaa umnu bi uuruu hen be, haanaas uuseltei be, yagaad oyun uhaantai, 5-6 medrehuitei bgaa yum be, humuusiin ter buhen haachdag yum be gedgiig uurtuu l tailbarlah geed uz dee,tegeed uurtuu ha riulsan gej uzbel buhimd daa
    2014 оны 06 сарын 09
  • Зочин
    том тэнэгтдэг гарууд байх юмаа. Бөө ихдвэл чөтгөр ихэсдэг нь үнэний жамтай. Цаг цөвүүн болсоны тэмдэг юмдагаа
    2014 оны 06 сарын 09
  • Зочин
    uuniig turuus anhaarch urh burt 1 buu gesen hutulbur heregjuulmeer yum. manaih l lav yamarch buu baihgui. ih l unetei buu boldog gesen. tiim l heregtei yum bol yadgiin mongol ulsiin irgen bur buu gesen ch yadgiin
    2014 оны 06 сарын 09 | Хариулах
    • Зочин
      хаха солиоруулж бндөө
      2018 оны 01 сарын 19
    • Зочин
      том тэнэгтдэг гарууд байх юмаа. Бөө ихдвэл чөтгөр ихэсдэг нь үнэний жамтай. Цаг цөвүүн болсоны тэмдэг юмдагаа
      2014 оны 06 сарын 09
  • зочин
    бид бөө удгануудыг үгүйгэх аргагүй юм даа. Бид үндсэн зан үйлээ мартаж бусдыг дагаган хүшуурч ёс заншил, Монгол чанараа алдсан байн ашүү дээ. Энэ бүхнийг Тэнгэрийн онгууд ирж бидэнд сануулж, мэдүүлж байгаа биш үү? Удмын бөө удганууд хувь хүний төлөө алив үйлийг хийдэг бол Тэнгэрийн онгууд Монголын төлөө Нийтийн төлөө зан үйлээ хийдэг бололтой. Энэ ялгааг ойлгохыг хичээх хэрэгтэй байхаа.
    2014 оны 06 сарын 08 | Хариулах
  • 555
    бөө удгануудыг тэнгэрээс тамгатай ирдэг эргээд төрдөггүй тэнгэртэй үлддэг гэж сонсож байсан Нүгэл, шунал хоёр нь хосолоод ирвэл тэнгэр газарын заагт гацчихдаг.Тэгээд сүнс эргэж төрж чадахгүй тэнээд л тэнэмэл сүнс болдог гэж сонсож байсан.Хэрэв зээ энэ үнэн байдаг бол зөв явж зон олондоо буян сайн хийж байх болтугай.Хүн хойч ирээдүйнхээ сайн сайханы төлөө л амьдарцгадагаас хойш
    2014 оны 06 сарын 07 | Хариулах
  • 555
    Ядарсан хүнд гүйж тус болдог Баян хүнд хүндлүүлж тусаа өгдөг.Ядуу хүнээс авлаг авахгүй баян хүнээс гар цайлгах юм авч байж ач тусаа өгдөг гэж дуулж байсан юм байна бөө удган зайрангуудыг...
    2014 оны 06 сарын 07 | Хариулах
  • ха ха
    Өрөвдмөөр тэнэгүүд. Оюуны хоосролд автагдсан одонцорууд. Гутмаар юм
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • bolildo ta nar
    medrel garuud yaj tolgoin hamuurhaara boo boldog bna oor amidrah arga oldoogui uam baih da
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • utga tuguldur
    Юм бүхэн учиртай гэдэг. Энэ зүйлийг үгүйсгэж байгаа хүмүүст өөрсдөд нь ийм зүйл тулаад ирвэл заваан сэжгийн гээд авахгүй тийм байх ёсгүй гээд сайн дураараар хорвоог орхиж чадах болов уу. Харах юмсан..
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
    • Зочин
      энэ хужаа нарт тийм асуудал тулж ирэх нь юу л бол
      2018 оны 01 сарын 19
    • zochin
      ha ha , bolildo ta nar hii demii buhimdahaasaa umnu bi uuruu hen be, haanaas uuseltei be, yagaad oyun uhaantai, 5-6 medrehuitei bgaa yum be, humuusiin ter buhen haachdag yum be gedgiig uurtuu l tailbarlah geed uz dee,tegeed uurtuu ha riulsan gej uzbel buhimd daa
      2014 оны 06 сарын 09
  • setgegdel
    GEE БӨӨ БИШЭЭЭ
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • ichdeggui novshnuud
    Mongolchuud bugdeeree buu haranhui novshnuud
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • kk
    ichdeggui ulaan luivarchid tolgoitoi bolgon ni buu
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • б
    тэнэг т
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • б
    тэнэг
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Zochin
    Шал тэнэг юмнууд. Үхсний нь бөө, удган. Ичиж, сэжиглэж үхмээр юм.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин
    hvssen l boo boldog bolj dee
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Lahagva metiin sagsuu bolovsrolgui yumnuud
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Bat
    Teneg sanagdaj bn
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • бямбажаргал
    Хүмүүс онгод сахиус гэхээр янз бүрээр л ойлгодог.өөрсдийн удам угсааныхаа өвгөдөө залж байгаа гэдгийгээ л ойлгох хэрэгтэй.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025