Соёл Спорт Аялал Жуучлалын Яамнаас санаачлан харьяа байгуулагуудын үйл ажиллагааг сурталчилах, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, уран бүтээлийн төлөвлөгөөг танилцуулах зорилгоор энэ сарын 8-ны өдөр” Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд ССАЖЯ-ны харьяа бүх соёл урлагийн байгууллага оролцож, өөрсдийн уран бүтээлийн дээжүүдээс бүрдсэн тоглолт зохион байгуулж, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах аж. Уг үйл ажиллагаанд УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог болон Монголын шилдэг уран бүтээлийн дээжээс толилуулж, уран бүтээлийн үзэсгэлэн, үйл ажиллагаагаа танилцуулсан богино хэмжээний видео бичлэг, ном, сэтгүүл, танилцуулга, тоглолтын хуваарь зэргийг дэлгэн үзүүлэхээр бэлтсэн байна.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна