“Асademy Awards Mongolia-2014” айсуй

Монголын үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг “Асademy awards Mongolia-2014” наадам зургадугаар сарын 13-ны 20:00 цагаас Гачуурт дахь “Монгол Шилтгээн”-д болох гэж байна.

        Энэ жил нийт 18 номинациар Монголын киноны шилдгийн шилдгүүдийг шалгаруулах юм байна. Үүнд:

Шилдэг кино
Шилдэг эрэгтэй дүр
Шилдэг туслах эрэгтэй дүр
Шилдэг эмэгтэй дүр
Шилдэг туслах эмэгтэй дүр
Шилдэг найруулагч
Шилдэг зураглаач
Шилдэг зураач
Шилдэг хөгжим
Шилдэг дуу
Шилдэг монтаж
Шилдэг дууны найруулагч
Шилдэг зохиол
Шилдэг дүрсний эффект
Шилдэг нүүр будалт
Шилдэг баримтат кино
Шилдэг хөрөнгө оруулагч
Шилдэг богино хэмжээний киног тус тус шалгаруулна.

Мөн хамгийн олон номинацийн эзнээр тодорсон  нэг киног оны шилдэг киногоор шалгууруулдаг юм. 

2008 онд үүсгэн байгуулагдсан  Монголын кино урлагийн академи эгнээндээ Монголын кино урлагийн үе үеийн уран бүтээлчдийг нэгтгэсэн, мэргэжлийн, төрийн бус байгууллага бөгөөд гадаадын кино урлагийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш академийн дэргэд кино наадам зохион байгуулах хороо ажиллаж, Монголын кино урлагийн дээш шагнал болох “ACADEMY AWARDS MONGOLIA”-ыг гурав дах удаагаа зохион байгуулаад байна.

       “ACADEMY AWARDS MONGOLIA 2014” кино наадмыг зохион байгуулах нь Монгол улсад шинээр дэлгэцнээ тавигдаж байгаа кинонуудын олонд түгээх сурталчилах, уран сайхны, баримтат, богино хэмжээний киног бүртгэлжүүлэх мөн  шилдэг уран бүтээлчдийг тодруулж алдаршуулах зорилготой. Кино наадамд өрсөлдөгчдөд тухайн жилийн шүүгчид оноо өгч дүнгийн хуудас бөглөн, онооны хуудсыг битүүмжлэх хадгалж бүх киноны үзвэр дууссаны дараа тооллогын комисс хөндлөнгийн хяналт байлцуулан нэгдсэн дүнг гаргаж, наадам зохион байгуулах хороонд хүлээлгэн өгч шилдгийг шалгаруулдаг.

Дашрамд сонирхуулахад энэ жил наадмын цомыг шинэчлээд байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025