АНУ-ын Небраска болон Иова мужид өчигдөр буюу мягмар гаригт хүчтэй шуурга шуурч, маш том хэмжээний мөндрөн бороо орсон байна. Шуурга мөн Мидвест хотыг дайрч өнгөрсөн бөгөөд шуурганы улмаас үер болж хар салхи үүсч магадгүй байгаа гэнэ.

Цаг уур судлалын хүрээлэнгээс мэдээлж байгаагаар шуурга Небраскагаар дайрч ойролцоох Иова хот руу чиглэх үеэр маш том ширхэгтэй мөндөр орсны улмаас үүссэн хохирол их байгаа бөгөөд салхины хурд 85м/с хүрч байжээ.
Небраска мужийн Омахад их хэмжээний мөндрөн бороо орсон бөгөөд оршин суугчдыг хотын зүүн хойд хэсэг рүү нүүлгэн шилжүүлсэн байна.



Б.ЛХАГВА
Сэтгэгдэл байхгүй байна