Р.Гончигдорж гишүүний хүү Г.Эрдэмхишиг нэр шигээ эрдэм боловсролтой, аавынхаа орыг залгах ганц хүү нь гэгддэг. Тэрээр загварын тайзнаа ид гарч ирж байсан Б.Энхлүүн гэх загвар өмсөгч бүсгүйтэй өрх тусгаарлаж эрхэм гишүүнийг өвөө болгосон хүн. Ажил мэргэжил дээрээ ч тэр хувийн амьдрал дээрээ ч алдаа мадаг гаргана гэж байдаггүй Эрдэмхишиг төрийн албанд ажилладаг билээ.
Харин загварын тайзнаа ид гарч ирж байхдаа ээж болсон түүний гэргий Б.Энхлүүн саяхан “Гоодаль” сэтгүүлд стилист, дизайнераар ажилд орж Гонио гишүүнийг тус сэтгүүлээс салгахаа болиод байгаа гэнэ шүү. Цэцэг цэврүү шиг бэр нь хийж үзээгүй ажил ховор үлдсэн юм болохоор Гонио гишүүн бэрээ юу ч хийсэн дэмжиж тусалдаг гэнэ лээ.
Харин “олон байгууллагын хаалга татаж өөрийн гэсэн үндсэн ажилгүй явсан Энхлүүн одоо л нэг гараа хөдөлгөж ажил гэдгийг мэдрэх юм байх аа” хэмээн найз нөхөд шивнэлдэж байна. Эрх бэрийнхээ ажиллаж буй “Гоодаль” сэтгүүлээс салахаа байсан эрхэм гишүүний гоё бэрийг саяхнаас “Гонио гишүүний “Гоодаль” хэмээн нэрлэдэг болсон гэнэ шүү.


М.СОНОР
Сэтгэгдэл байхгүй байна