Шона Картер-Брүүкс хэмээх энэ бүсгүй хуримын даашинзны загварт тун өвөрмөц байдлаар хувьсал хийлээ. Тэрээр нэг сартай охиноо даашинзныхаа хормойд зүүсэн байна.
Гэсэн ч шинэхэн гэрлэсэн хосуудыг аюултай үйлдэл гаргасан хэмээн хуулийн байгууллагын хяналтанд ороод байгаа аж. Харин энэ талаар сүйт бүсгүй Картер-Брүүкс өөрийгөө өмөөрч “Есүс бидний талд байгаа цагт бид хаана юу хийхийг хүснэ түүнийгээ л хийх болно. Бүх зүйл сайхан болж өнгөрсөн. Цаашид ч сайхан байх болно. Бидний нэг сартай охин сэрүүн байсан бөгөөд миний даашинзанд найдвартай байдалд байсан” хэмээн ярьсан байна.
Түүний Vera Wing –ийн цагаан даашинз бяцхан охиныг байрлуулах тусгай бэхэлгээтэй байсан нь энэ бүхнийг анхнаасаа төлөвлөсөн байсныг гэрчилж байгаа юм. Зочдын дунд энэ үйлдлийг ямар нэг асуудалгүй хэмээн үзсэн нэг хүн байсан нь сүйт бүсгүйн найз юм. Тэрээр найзынхаа цахим хуудсанд хурим үнэхээр гайхалтай болсон тухай бичиж үлдээжээ. Гэсэн ч энэхүү зурагнаас та бүхэн хүүхдээ чирч явааг гайхан харах зочдыг харж байгаа байх.
Сэтгэгдэл (8)