Оргил “махаан” Ерөөтэйгөө

Соёл урлаг аялал жуулчлалын яамны соёл урлагийн газрын дарга Н.Оргил нэг үе загварын тайзан дээр од болон гялалзаж охид хүүхнүүдийг араасаа хуйлруулдаг байсан цаг саяхан. Тэгвэл өдгөө намба сууж албаны хүн болсон гэдэг нь оролцож байгаа үйл ажиллагаанаас нь харагдаж байгаа юм. Махаан Соёл урлагийн газрын дарга болсон даруйдаа Ц.Оюунгэрэл сайдын хамгаалагч аятай албаны үйл ажиллагаанд байнга хамт явдаг байсан.

Харин сүүлийн үед том охиныгоо хаана ч хөтлөн алхах болоод удаж байна. Аав, охиныг харсан хавь ойрынхон, үе тэнгийн найзууд аль эсвэл залуухан гэргий нь байх хэмээн шивэр авир хийж Оргил махаан хэлмэгдэлтэнд өртөөд байна. Цагтаа загварын тайзыг эзэгнэж, дэлгэцийн урлагт цахиур хагалж байсан Оргилын охиныг Ерөө гэдэг байна. Нэрнээсээ эхлээд гадаад төрх нь содон О.Ерөө өдгөө 17 настай бөгөөд  Англи,Орос хэлээр ус цас, боловсрол мэдлэгээрээ үеийнхэн дундаа алдартай гэсэн.

М.СОНОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025