Энэ байна гээд хэлчих их ажил амжуулаагүй ч Ардын намын хамгаалагчаар үнэнч ажилласан амжилтаараа С.Бямбацогт өнгөрсөн хагас жилийн хугацаанд муугүй дүн авсан гэдэг. МАН-ын нөхдүүдтэй хамт намын даргынхаа төлөө үхэн хатан тэмцэж, буйдантай жагсаалд оролцож, хонхны дууг хоолой мэдэн аялж, “Будилааны эзэн” нэр хочтой болсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт ордондоо бужигнуулдаг нэгэн.
Тэгвэл аав нь ордондоо бужигнуулдаг бол ихрүүд нь цэцэрлэгтээ ёстой нэг аавынхаа шийрийг хатаадаг гэнэ. Одоогоос хэдхэн жилийн өмнө ихэр хүүтэй болж хөл газар хүрэхгүй хөөрцөглөж явсан УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хоёр ихэр том болж цэцэрлэгийн жаалуудыг жагсаадаг байсан бол энэ жил нэгдүгээр ангид орж аавынхаа үгийг барж байгаа сурагтай. Тэрээр нэгэнтээ хоёр ихэрээ их дүрсгүй гэж тодотгосон удаатай.


Сэтгэгдэл (4)