Жилийн бүрийн зургадугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн байгаль орчны өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Манай улсын хувьд энэ жил “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. НҮБ-аас Монголын их дээд сургууль, сургалт үйлдвэрлэлийн төв болон коллежийн оюутнуудын дунд “Flash mob” бүжгийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. “Flash mob” чөлөөт бүжиг нь нэг хэмнэлд, нэг дор хамгийн олон хүнийг нэгтгэж чаддагаараа онцлогтой. Тус тэмцээнийг БОНХЯ, МОХ-той хамтран НҮБ-аас зохион байгуулж байгаа.

Уралдаанд оролцох баг 50-аас дээш оюутантай байх бөгөөд нэг сургуулиас хэдэн ч баг оролцож болно. Эхний гурван байр эзэлсэн бүжигчдийг 2-4 сая төгрөгний шагналтай. Чингисийн талбайд “Flash mob” тэмцээн болно.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна