Телевизийн шоунд оролцож авьяас, чадвараараа гайхагдаж байсан Э.Намуун өдгөө “Мөрөөдлийн театр”-т харьяалагдаж байгаа билээ. Түүний хувьд анх төрийн соёрхолт Д.Сосорбарамын найруулж, тайзнаа амилсан Английн зохиолч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжигт урилгаар тоглосноор залуу жүжигчдийн дунд хэдийнээ байр сууриа тодорхойлоод авсан. Тэрээр хамгийн сүүлд телевизийн олон ангит кинонд тоглох таван саяын гэрээ хийжээ.
Ингэж өндрөөр үнэлэгдэнэ хэмээн төсөөлж ч байгаагүй Э.Намуунд гэнэтийн сюприз болсон гэнэ лээ. Манай урлагийнхан дунд үнэхээр чадвартай нь хөдөлмөрөө зүй ёсоор үнэлүүлдэг болсон нь аргагүй дэвшил шүү. Цааш цаашдаа залуу уран бүтээлчид тун эрч хүчтэйгээр ажиллах биз ээ.

М.СОНОР
Сэтгэгдэл (8)