Дэлхийн хамгийн залуу иогийн багш

Жэйси Дивое 12 насандаа иогийн хичээл заах эрх авснаар хамгийн залуу иогийн багшаар нэрлэгдэх болжээ. Тэрээр өөрийн насны хүүхдүүдийн хамт иогийн хичээлд суудаг байсан бөгөөд удалгүй хүмүүст иог заамаар байна хэмээн ээжийгээ ятгах болжээ.

Ингээд тэрээр 200 цагийн иогийн бэлтгэл хийсний үр дүнд иог заах эрхийн бичгээ авсан байна. Дивое долоо хоногт нэг удаа хичээл заадаг. Түүний ангид бүх насны хүмүүс байдаг бөгөөд тэрээр зөвхөн иогийн дасгал хөдөлгөөн заах биш иогоос юу сурч болох өөрөө юу сурсан тухайгаа хүмүүст заах дуртай гэнэ.

Өдөр бүр одоо цагт амьдарч, амьдарлын баяр баяслыг мэдэрч бид ямар их азтай хувь тавилантай хүмүүс болохоо мэдэрч амьдрах нь чухал хэмээн тэрээр хэлэх дуртай.

Одоо тэрээр өөрийн төрсөн хотын Бергамот Спа нэртэй газар багшилдаг бөгөөд түүний анги үргэлж дүүрэн хүнтэй байдаг гэнэ.

“Тэд хичээлдээ яаран ирж үргэлж баяр баясалтай гарч явцгаадаг. Мөн түүний ангид эерэг энергээр дүүрэн байдаг тухай хүмүүс бидэнд байнга ярьдаг” хэмээн Бергамот Спагйн эзэн Чаннинг Торо ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025