М.Сономпилийн гольфчин дүү

Монголын бизнес болоод улс төрд төрсөн ах М.Чимэдцэрэнгээрээ хөтлүүлсээр хөл тавьсан “Залуу Монгол”-ын М.Сономпилийг манайхан андахгүй. Хэдэн жилийн өмнө гэргий Батгал нь нөхөр бид хоёр алжааж ядрахаараа улаан винотой ваннд ордог гэчихээд дуулиан дэгдээж байсан М.Сономпил ноёнтон 2004-2008 оны парламентад сууж, төр түшилцэж байсан билээ. Харин 2008 оны сонгуулиар өвдөг шороодчихоод дарханчууддаа голдоо ортол гомдсон тэрээр өдгөө бизнестээ ихэнх анхаарлаа хандуулах болсон гэнэ лээ. Экс гишүүний төрсөн ганц дүү энэ бүсгүйг М.Саян гэдэг. Багш мэргэжилтэй, гадаадад боловсрол эзэмшсэн М.Саян хатагтай арваад жилийн өмнө ахынхаа захиасаар бизнест хөл тавихдаа “Их хуралдай” уушийн газрыг нь хариуцан ажиллах болсон гэдэг. Чөлөөт цагаараа гольф тоглодог энэ бүсгүй Монголын урдаа барих эмэгтэй гольфчдын тоонд зүй ёсоор багтдаг.

М.Саян хатагтайн зүүн талд зогсож буй энэ бүсгүйг харин Төгсөө гэдэг. Тэрээр социализмын үед баригдсан “Дуган хад” амралтын газрыг худалдаж аван, аялал жуулчлал, нийтийн хоолны бизнест тун ч гаршиж яваа нууцлаг бизнесмэн хатагтай нарын нэг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025