Бизнесийн салбараас улс төр рүү шургах залуусын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр. Тэдний нэг нь “Эко констракшн”-ы С.Нямдаваа. Бизнесийн салбарт гэрлийн хурдаар орж ирсэн энэ ноёнтон сүүлийн үед эхнэр хүү хоёроо бөөцийлөөд гэрээсээ ч гарах завгүй нам гүмхэн амьдарч байсан ч саяханаас улс төрийн халуун тогоог сонирхож эхэлсэн сурагтай. Уг нь сав л хийвэл хэвлэлийн хуудсанд хамаг амьдралаа дэлгүүлж, сайн муугаар хэлүүлдэг С.Нямдаваа ноёнтоныг эцэг болсоноосоо хойш буурь, суурь суусан гэх яриа гараад буй.
Уул хад, ус голтой ойрхон өссөн болохоор тэр үү түүний бизнес сэтгэлгээ нь ууланд гарч самар түүж, загас барих гээд л өчүүхэн зүйлээс эхэлсэн гэнэ лээ. Тиймдээ ч энэ эрхэм өөрийн гараар баялагыг бүтээж, зах зээлийн энэ нийгмийг ажрахгүй туулж яваа халхын баян эрчүүдийн нэг гэгддэг. Бараг өөрийнх нь овог болсон “Эко”-гоо 19-хөн насандаа байгуулж байсан энэ сүйхээтэй эрийг угийн хөдөлмөрч, басхүү толгой дахь мэдлэг боловсролоороо үеийнхэндээ дээгүүр давхидаг гэх юм билээ. Тэгэхээр С.Нямдаваа захиралын дотор “эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтана” гэгчээр бизнес байтугай зүйл багтаж буй нь ойлгомжтой биз ээ.
Сэтгэгдэл байхгүй байна