Дэлхийн одон орон судлалын төвөөс од худалдан авч, өөрийнхөө нэрээр нэрлэсэн аавын хүү бол сийлбэрч, дуучин СТА Т.Баттогтох гуай. Түүнийг бид дуучин, далны ясаар сийлбэр хийдэг гэдгийг мэддэг. Т.Баттогтох Орифлэймийн бизнест одтой яваа бөгөөд гүйцэтгэх захирлын болзол хангаад байгаа юм байна. Одоогоор Монголд өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн одтой хүн Т.Баттогтох, түүний эхнэр хоёроос өөр байхгүй гэнэ шүү. Дэлхийн хэмжээнд бол Мадонна, Майкл Жексон гэхчлэн алдартнууд өөрсдийн нэрээр нэрлэгдсэн одтой байдаг. Түүнийг өөрийн нэртэй одтой болох саналыг Орифлэймийн бизнест богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэнд нь Швейдийн компани талархан, Одон орон судлалын төв нь санал тавин худалдаж авч өгсөн гэнэ.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (2)