Жүжигчин Ундармаагийн мэдэгдэл

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах “Итгэлийн танхим- хүүхдүүдэд” төсөл 6 дугаар сарын 01 ны өдөр буюу Эх үрсийн баярын өдөр ажлаа эхэллээ.
Өдөрт 585 өвчтөн, аав ээж, асран хамгаалагч нарын хамт нийт 700 гаруй хүн үйлчлүүлдэг энэхүү хүлээлгийн танхим тун удахгүй сайхан сэтгэлт олон хүний хамтын хөдөлмөрөөр цэвэрхэн, тохь тухтай, илүү хүртээмжтэй болж шинэчлэгдэх юм.

Энэ өдрөөс миний нүүр хуудас хамтрагч, сайн үйлсийг дэмжигч та нартаа баярласан сэтгэлээ илэрхийлэх. Талархлаар дүүрэн байх болно.
Хүлээлгийн танхим ийм болно гэж ажлын анхны зургийг сэтгэлээсээ гаргаж өгсөн дизайнер Зулаадаа хамгийн эхний Талархлаа илгээж байна


Аз жаргалыг бэлэглэгч эрхэм анд найзууд, бидний үйлсийг дэмжигч хамтрагч нартаа амжилт бүхний дээдийг хүсье.


Г.УНДАРМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025