Сансар судлаачид саяхан нэгэн шинэ гариг олж илрүүлжээ. Мега-дэлхий хэмээх төрөлд хамааруулсан уг гариг өмнө нь шинжлэх ухаанд нээгдээгүй байсан бөгөөд манай гаригтай төстэй хэд хэдэн шинж чанартай, магадгүй амьдрал үүсэх ч боломжтой хэмээн таамаглаж байгаа аж.
/Kepler-10c гариг болон цаана нь харагдах Kepler-10b гариг/
Бид энэ гаригт Gozilla of Earth хэмээх нэрийг хайрлаад байгаа. Гэсэн ч кинон дээр гардаг мангасаас ялгаатай нь уг гариг дээр амьдрал цэцэглэх магадлалтай хэмээн сансар судлаач Димитар Сасселов ярьсан байна.
Энэхүү гариг нь дэлхийгээс 560 гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд чулуулаг бүтэцтэй 29000км диаметртэй юм байна. Гэсэн ч энэ гаригийн хамгийн их сонирхол татаж байгаа зүйл нь түүний жин юм.
Учир нь Kepler-10c гариг нь дэлхийгээс 17 дахин хүнд жинтэй гэнэ. Эрдэмтэд ийм их хэмжээний масс бүхий хатуулаг огторгуйн биет орших боломжгүй хэмээн үзэж байсан юм. Kepler-10c шиг аварга гариг устөрөгч болон хийнээс бүрдэх л боломжтой хэмээн үзэж байжээ.
Мөн Kepler-10c гаригийг олж илрүүлсэн нь бидний ертөнцийн үүслийн тухай үзлийг өөрчилж магадгүй байдалд хүргээд байгаа аж. Учир нь Kepler-10 нь их тэсрэлт(Big Bang)-ээс хойш гурав хүрэхгүй тэрбум жилийн дотор үүссэн гэж таамаглаж байгаа аж. Хуучин огторгуйд ус төрөгч гелийн элемент байсан боловч Kepler-10c шиг чулуулаг гариг бүтээх хэмжээний хатуулаг элемент маш бага байсан гэж үздэг. Гэсэн ч мега-дэлхий маань үүсэхэд шаардагдах элемент бага байсан ч бүрэлдэж бий болж чадсан байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа юм.
Kepler-10c гаригийн олж мэдсэнээр чулуулаг гариг бидний төсөөлж байснаас хамаагүй эрт үүсч бий болсон болохыг нотолж чадахаар боллоо. Хэрвээ чулуу бүрэлдэж чадсан л бол амьдрал бүрэлдэх боломжтой хэмээн Сасселов цохон тэмдэглэжээ.
Эрдэмтэд 2011 онд анх Kepler-10c гаригийг олж илрүүлсэн боловч саяхныг хүртэл масс, бүтэц зэргийг нь тодоройлж чадаагүй байсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна