Энэ зуны анхны Beach party тавдугаар сарын 30-нд болно гэсэн зар тарж, их хотын залуусыг “River Beach”-д уриалан дуудсан. “Спортлог мисс” шалгаруулах, гар бөмбөг, бодибилдийнгийн үзүүлбэрүүд үзүүлж, эхний 200 эмэгтэйд коктейль бэлэглэж, азтай хоёр оролцогч LG брэндийн G Flex гар утас хожно гэх мэт гэнэтийн бэлгээр дүүрэн гээд үнэхээр сонирхолтой шоу болох нь гэсэн хүлээлт үүссэн. Тухайн өдөр ажлын өдөр таарсныг ч хэлэх үү залуус ч цагтаа цугларсангүй, шоу ч нэлээд хүлээлгэж эхэлсэн. Ингэж сунжирсаар шоу дундаа орж байх үеэр цагдаагийнхан ирж залуусыг тараасан байна. Энэ талаар шоу зохион байгуулагчид page хуудсандаа албан ёсоор ингэж мэдэгдсэн байна. Тэд:
“Сайн байцгаана уу? Шинэ долоо хоногийн мэндийг хүргэе.
Юуны өмнө бидний партинд ирсэн бүх залуучууд дэмжсэн бүх байгууллагууддаа талархсанаа илэрхийлье.
Мөн та бүхнээсээ уучлал хүсье. Шоу дуусах цаг хүртлээ ажиллаж чадаагүй болон дундуур нь завсарласандаа хүлцэл өчье өө. Баянзүрх дүүргийн хэв журмын тасаг бүрэн бүрэлдэхүүнээрээ 40-үүлээ ирж НИТХ дээр яригдсан асуудлын дагуу үндэслэл тавьсны улмаас 2:00 цаг гэхэд шоуг хаачихлаа. ДЖ нар маань ч бүрэн гарч чадсангүй ээ.
Шоу бизнесийн ертөнцийн бусад байгууллагуудын маань янз бүрийн явуулга бас байлаа. Тэгэхдээ бид маш их туршлага хуримтлууллаа. Цаашид та бүхэнтэйгээ илүү сайн гайхалтай үйл ажиллагаагаар уулзах болно. Ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагууддаа хандаж хэлэхэд ийм аар саархан зүйлээр тогоон дотроо тэмцэлдэх биш үйл ажиллагаагаараа залуучууддаа барьж буй бэлэгээрээ өрсөлдье өө. Бид шоу бизнесийн зах зээлд шинэ үеийг эхлүүлэх болно.
Хүндэтгэсэн
“Эвэнт Консалтинг” гэсэн байна.










Сэтгэгдэл (2)