Х.Баттулгыг үдэж, Ш.Түвдэндоржийг угтана

Х.Баттулгыг үдэж, Ш.Түвдэндоржийг угтана

УИХ энэ долоо хоногт Засгийн газрын томилгооны асуудлыг эцэслэн шийдэхээр товлоод байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр сайдынхаа суудлаас огцорсноор түүний оронд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох саналыг Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан. Энэхүү саналыг өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх юм. Үүний дараа УИХ-ын дэгийн дагуу лхагва гаригт УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ. Холбогдох байнгын хороод хэлэлцсэний дараа асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой. Нэгэнт эрх баригч нам санал болгосон болохоор дараагийн сайдыг чуулганаар саадгүй томилох нь бараг тодорхой юм. 

Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах санал гаргаад байгаа.Өмнө нь мөн ийм санал гаргаж байсан ч олонх дэмжээгүй. Энэ удаад ч мөн шүүмжлэл дагуулах болсон “Фортуна” сайдыг огцруулах эсэх нь тодорхойгүй. Ямар ч гэсэн УИХ дахь бүлэг санал гаргасан болохоор дэгийн дагуу асуудлыг энэ долоо хоногт багтаан хэлэлцэх бололтой.

А.АНАНД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026