Хайртай нэгнээ алдана гэдэг хүн бүрт давж дуулахад хүнд байдаг шаналалуудын нэг. Ялангуяа бяцхан хүүхдүүд хайртай эцэг эхээ алдах хамгаас хэцүү зовлон. Афганистанд үүрэг гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цэрэг хүүгийнхээ араас шаналан гашуудсан сэтгэлээ бага ч болов тайвшруулахын тулд Лиза Фримэн гэх энэ эмэгтэй амь үрэгдсэн цэрэг эрсийн дүрэмт хувцасаар Тедди баавгай хийж гэр бүлийнхэнд нь бэлэглэх болжээ.
2009 онд Лизагийн хайрт хүү Мэттью Фримэн Афганистанд алба хааж яваад бууны суманд оногдон амь үрэгджээ. Энэ эмгэнэлт явдлаас хойш Лиза “Мэттью Баавгай” төслөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Цэргийн үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн хэний ч гэр бүл түүний дүрэмт хувцасыг Лизад илгээн гэр бүлийнхэн ойр тойрныхонд нь зориулан Тэди баавгай оюулж болох гэнэ. Бүх Тэди баавгайг үнэгүй оёж өгдөг юм байна.
“Аливаа эмгэнэлт үйл явдлыг даван туулж гэрэл гэгээтэй зүйл бий болоход тэр үргэлж дуртай байдаг” хэмээн Лиза хүүгийнхээ талаар дурсан ярьсан юм. Мэттью усан цэргийн хөлгийн жолооч байсан юм. Харьцангүй эрсдэл багатай үүрэг боловч тэрээр тусламж хэрэгтэй байгаа илүү эрсдэлтэй байран дээр гарахыг гуйжээ. Харамсалтай нь тэрээр үүрэгт ажлаа солиод удаагүй байхдаа харамсалтайгаар амь үрэгдсэн байна.






Сэтгэгдэл байхгүй байна