Библид гардаг Наогийн хөлөг онгоцыг домогт өгүүлсэнээр бурхан энэ дэлхийн хүмүүсийг “цэвэрлэх” гэж ийм арга хэмжээ авсан гэдэг. Магадгүй энэ цагийн Наогийн “хөлөг онгоц” нь эрхэм Индигочууд биз. Индиго хэмээх энэ үг манай уншигчдад аль хэдийнэ танил байгаа гэдэгт итгэж байна. Гэвч бид зөвхөн танд зориулан индиго гэж чухам хэн болох, тэд юугаараа эгэл жирийн хүмүүсээс ялгаатай болох, тэднийг хэрхэн таньж, хэрхэн хүмүүжүүлэх талаар мөн сонирхолтой баримтуудыг цувралаар хүргэж байх болно.
Шинэ эриний хүүхдүүд хэдийнээ мэндэлжээ. Тэд хүн төрөлхтний хувьсалд шинэ алхам хийгчид мөн болой. Ли Кэрролл, Жен Тоубер.
Хүүхдээ балчир гэж бүү бодогтун. Хэдийгээр тэд хүсэл мөрөөдлийн биелэл болон хүн болж та нараас мэндэлсэн ч та нарт үл хамаарах бөлгөө.
Та нар тэдэнд хайраа өгөхөөс бус санаа бодлоо өгч эс чадна.
Учир нь тэд өөрийн гэсэн санаа бодолтой хүмүүс.
Тэдний биеийг та нар орогнуулахаас бус оюун санааг нь өөриймсгөж үл чадна. Учир нь тэдний оюун санаа та нарын мөрөөдөөд ч үл хүрэх маргааш өдрийн оронд оршино.
Тэдэнтэй ижилсэхийг та нар чармайж болохоос бус тэднийг өөрсөдтэйгээ адил болгохыг хүсэхийн ч хэрэггүй. Учир нь амьдрал үл ухарна, өнгөрсөн цагт үл саатна.
Та нар нум бөгөөд хүүхэд тань урагш харвасан амьд сум буюу.
Хязгааргүй алсын зорилго та нарыг хөвчилж, хүүхэдтэй болсны жаргалыг та нарт амсуулах болтугай. Калил Жебран, зөнч мэргэн.
Индигочууд 1980-аад оноос хойш маш ихээр төрж эхэлсэн гэж эрдэмтэд үздэг. Нэршлийн тухайд ургамлаас гаргаж авдаг нил ягаан өнгийн испани үг бөгөөд эрхэм индигочуудын аурын гэрэл нь чухамдаа ийм нил ягаан өнгөтэй байдгаас энэ нэр үүдэлтэй. Жирийн хүмүүсийн аура гэрэл шар, улбар шар байдгийг бид мэднэ.
2012 онд дэлхий сөнөнө хэмээн хэсэг шуугисан. Сайн мэдээ дуулгахад энэ онд дэлхий сөнөхгүй харин “их цэвэрлэгээ” явагдах ямар нэг зүйл болно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа гэнэ. ДОХ-оос авахуулаад сүүлийн жилүүдэд гарч буй гахай, шувууны гэх ханиад, томуу, хүний төрөлхтний тооллоо тоолж эхэлсэн 2000 жилд дуулдаж сонсогдож байгаагүй өвчнүүд чухам ийм цэвэрлгээнүүдийн нэг хэлбэр гэж болохоор.
Улам их иргэншиж, техникжиж, нэг хэв маягт баригдсаар буй манай бугширсан нийгмийг задалж, хүн төрөлхтөнд энэрэх сэтгэл, энэ амьдралын утга учир, үнэ цэнэ, мөн чанарыг ойлгуулахаар ирж буй элч юм хэмээн Индигочуудыг тодорхойлж болно. Тэд тусгай даалгавартай энэ гаригт ирсэн, хаана, хэнийд ирэхээ, хэн болохоо, юу хийхээ бүхнээс сайн мэддэг онцгой индивуд. Тиймээс тэднийг хүүхэд, балчир гэж бодож, ийм бодлоор харьцаж болохгүй. Тэр таниас илүү ухаантай. Тэдэнд та болоод энэ нийгэм зохицож амьдрах болохоос тэр танд, танай нийгмийн бугширсан үзэл баримтлалд баригдаж амьдрахгүй. Тиймээс Индигочуудыг нээж илрүүлэхээс өмнө хэцүү хүүхэд хэмээх тодотголтой байлаа.
Индигочууд өөрийн гэсэн том ертөнцтэй, өөрийн гэсэн өвөрмөц ааш араншинтай хүмүүс. Олон талаараа эгэл жирийн хүмүүсээс ялгаатай тэдний ДНК-ийн бүтэц хүртэл өөр байдгийг эрдэмтэд нэгэнт нотолжээ.
Ингээд юун түрүүн эрхэм Индигочуудын ерөнхий онцлог шинж чанартай танилцацгаая.
1. Энэрэнгүй үзэлтэй. Тэд бусдыг энэрч, хайрлах гэж ирсэн тэнгэрийн элч нар юм.
2. Эршүүд, биеэ даасан зан чанартай.
3. Илэн далангүй, нээлттэй. Хэнд ч хамааралгүй амьдардаг.
4. Амьтадтай их хялбархан харьцаж чадна.
5. Маш мэдрэмтгий, амархан уйлдаг, өрөвч сэтгэлтэй.
6. Үнэнч шударга байдал дээр хатуу зогсдог. Шударга болон шударга бус зүйлийг мэдрэх, ялгах чадвар сайтай.
7. Амьдрал бол энерги, далд ухамсар хоёрын нэгдэл гэдгийг мэддэг.
8. Материаллаг бодит зүйлийг бус харин оюунлаг зүйлийг илүү эрхэмлэдэг.
9. Төрөхөөсөө амьдралын үнэ цэнэ, мөн чанар, утга учрыг мэдэж байдаг.
10. Өөрийн гэсэн дотоод том ертөнцтэй төдийгүй гадаад орчин болоод дотоод ертөнцтэйгээ тэнцвэртэй амьдрах хэм хэмжээг мэддэг.
11. Аливаа зүйл харагдаж буй гадаад байдлаасаа илүү гэдгийг мэддэг.
12. Материаллаг, бодит амьдрал бол хийсвэр, дүр зураг төдий гэдгийг мэддэг.
13. Ертөнцийн бүх зүйлс хоорондоо холбоотой өөрөөр хэлбэл цаг хугацаа, орон зай, хэлбэр дүрс харагдаж байгаа шигээ ялгаатай зүйл биш гэдгийг тэд мэддэг.
14. Амьдралыг, бусдыг, бүх зүйлийг хүндэлж, хайрлах ёстойг мэддэг. Тэд хүний муу чанарыг ч хүлээн зөвшөөрч, уучилж чаддаг.
15. Түүнд дургүй зүйлийг нь хүчээр тулгаж болохгүй.
16. Өөрийнх нь ёс зүй, зарчимд нийцэхгүй хүний удирдлаганд ордоггүй.
17. Тэд хэзээ ч номлолд баригддаггүй. Тэдний хувьд болохгүй, байж боломгүй зүйл гэж үгүй. Тиймээс тэднийг шийтгэх аргагүй. Буруутгах, шийтгэх аливаа хандлагыг хүлээж авдаггүй.
18. Индигочууд өндөр дээд зарчим, цэвэр ёс суртахуунтай хүмүүс.
Дээр өгүүлсэн зүйлс бол Индигочуудыг тодорхойлох ерөнхий, үндсэн шинж чанар юм. Үүнээс гадна тэднийг төвөггүй таньж болох дараах 3 шинж бий:
1. Тэдний энергийн тойрог маш том, хүчтэй.
2. Биеэ авч яваа байдал нь бусдаас өөр.
3. Аливаа зүйлд ууч, уужуу сэтгэлээр ханддаг. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлийг тэд тэгтлээ цочирдож хүлээж авдаггүй. Бүх зүйл байх ёстой, үхлийг хүртэл жам ёсных гэсэн үүднээс хүлээж авдаг.
Нэгэн жишээ
Энэрэнгүй индиго хүүг Тодд гэдэг. Эмээгийндээ айлчлан ирсэн Тодд хүүд тун эвгүй явдал тохиолдлоо. Унтлагын өрөөнд эмээгийн орон дээр хөгжим барьсан циркийн дэгжин алиалагч-хүүхэлдэй байдаг юмсанж. Энэ нь нөхрөөсөө бэлгэнд авсан эмээгийн хайртай хүүхэлдэй байв. Хүүхэлдэйн уйтгартай хачин царай Тоддод эвгүй сэтгэгдэл төрүүлсэнд түүнийг авч чулуудан шаазан толгойг нь бут цохижээ. Үүнийг харсан эмээ нь ухаан алдан унах дөхөв. Хүү энэ үед 4 настай байсан болохоор түүнийг аашилж загнаад талаар хэрэг байлаа. Харин үүний оронд эмээ эвээр үзсэн нь маш их үр дүнгээ өгсөн юм.
- Чамд хамгийн хайртай ямар тоглоом байдаг вэ?
- Цагдаагийн битүү машин.
- Би танайд очоод чиний шинэ цагдаагийн машиныг бут цохьё. Болох уу? Тоддын нүд орой дээрээ гарах шахсанаа:
- Болохгүй.
- Тэгвэл энэ бол чиний өвөө бид хоёрын гэр юм шүү дээ. Энд ямар нэг юмыг зориуд бут цохидог явдал огт байхгүй. Бид энэ гэртээ баяр жаргалтай суухыг хичээдэг. Хэрвээ чи одоо миний оронд байсан бол Тоддод юу гэж хэлэх вэ?
- Би ганцаараа байж бодох хэрэгтэй байна гээд хүү дуугүйхэн гараад өөр өрөөнд орж хаалгаа хаагаад гав ганцаараа нэлээн удаан бодсон байна. Эмээ гайхаж түүний араас орж очоод уур хилэн, айдас хүйдэс гэж юу болох тухай, энэрэнгүй сайн санаа гэж юу байдаг талаар яриа хөөрөө дэлгэв. Тэгэхдээ 4 настай хүүд ойлгомжтой хэлээр ярьсан нь мэдээж.

Энэ удаа бид ямар зан чанарын жишээтэй учрав. Хэдийгээр балчир ч гэсэн хүмүүсийг энэрэх сэтгэлтэй, чөлөөт байдалд дуртай төдийгүй олон юмыг ухаарах чадвартай индиго хүүгийн энэрэнгүй зан чанарын илрэл юм. Тэр гэмшихдээ ганцаар сууж өөрийгөө шийтгэсэн. Тэрээр болчимгүй үйлдэл хийснээ шударгаар хүлээн зөвшөөрч гэмшсэнээ илэрхийлсэн хэрэг. Нөгөө талаас энэ жишээнээс та индиго хүүхэдтэй хэрхэн харьцвал үр дүнтэй болохыг харж болохоор байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна