Өнгөрсөн долоо хоногийн хамгийн олны анхааралд байсан үйл явдлуудын нэг Ким Кардашиан болон Кэньяа Уэст нарын хурим байсан. Хуримын хүндтэй зочдын нэг Кимийн хамгийн хайртай дуучдын нэг дуучин Лана Дэл Рэй хосуудын хуриманд ая дуугаа өргөсөн юм.
Түүнээс сэтгүүлч хуримын талаар асуухад “Үнэхээр гайхалтай байсан” хэмээн хариулжээ. 27 настай дуучин маань өөрийн хит дуунуудын нэг болох “Young and Beautiful” дууг баасан гаригт болсон хосуудын хуримын өмнөх оройн зоогны үеэр дуулсан юм.
Дэйли Мэйл сайтын сурвалжлагчийн “Та ямар үнэтэй дуулснаа бидэнд хэлж болохгүйг чинь мэдэж байна. Тэгэхдээ хэрвээ та миний хурим дээр дуулахаар уригдвал ямар үнээр дуулах бол?” гэсэн асуултанд Лана “Би энд дуулсан шигээ л үнэгүй дуулаад өгнө шүү дээ” хэмээн хариулжээ.
Мөн сурвалжлагч “Тэд танд ойролцоогоор 2,8 сая ам.доллар төлсөн гэж сонссон” хэмээн үргэлжлүүлэн асуухад “Худлаа мэдээлэл байна” хэмээн хариулжээ.
Лана үргэлжлүүлэн “Би хэзээ ч найзыгаа хуриман дээр нь дуулж өгсний төлөө надад мөнгө төлөөсэй гэж хүсэхгүй. Хэрвээ тэгвэл солиорсон хэрэг болно шүү дээ” хэмээн ярьсан байна.
Б.ЛХАГВА
Сэтгэгдэл байхгүй байна