Шарлиз Терон

“Мангас” киноны гол дүрээрээ 2003 онд Оскар хүртсэн жүжигчин Шарлиз Терон өнгөрсөн гуравдугаар сард анхны хүүхэд болгон Жэксон гэх хөөрхөн хүүг өргөж авсан байна. Тэрээр энэ мэдээллээ ихэд нууцлахыг хүсч байсан бөгөөд бараг хоёр сарын дараа албан ёсоор цухас мэдээлсэн юм. Шарлиз есөн жилийн турш дотно харилцаатай байсан найз залуу болох ирланд жүжигчин Стюарт Таунсендаас жилийн өмнө салсан бөгөөд Жэксон түүний анхны хүүхэд билээ.
Сандра Буллок

Оскарын шагналт жүжигчин Сандра Буллокийн амин ганц хайртай хүү Луй Бардо Буллок. Буллок өөрийн экс нөхөр Жессе Жэймсийн хамтаар 2009 оноос эхлэн хүүг өргөж авахаар хөөцөлдөж эхэлсэн бөгөөд дараа оныхоо тавдугаар сард хүүгийн ганц бие ээж болсон билээ. Учир нь мөн оны гуравдугаар сарын үед түүний нөхөр Жессе Жэймс жүжигчин бүсгүйг удаа дараа хуурч, мэхэлж байсан нь нэгэнт ил болж, хосууд сүр дуулиантайгаар албан ёсоор салсан. Жессе “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хүүгээсээ сална гэдэг надад дэндүү хүнд хэцүү цохилт болж байна. Би түүнийг хайрлахгүйгээр, түүний хажууд байхгүйгээр яаж амьдрахаа мэдэхгүй байна” хэмээн ярьж байжээ.
Мэг Риан

Жүжигчин Мэг Риан өөрийн хайртай охин Дэйзигээ 2006 онд Хятадаас өргөж авсан байна. Одоо зургаан настай охиндоо анх Чарлотт гэж нэр өгч байсан ч удалгүй энэ нэр өөрийнх нь зан чанарт тохирохгүй гэж үзээд Дэйзи болгон өөрчилжээ. Хэдийгээр Мэг Риан охин Дэйзигээ өөрийн сонголтоор биш сугалаа сугалах аргаар үрчилж авсан боловч энэ сонголтдоо туйлын сэтгэл хангалуун байдаг тухайгаа ярьж байсан юм. Тэрээр “Сугалах нь харин ч жинхэнэ хувь тавилан байсан” гэж ярьж байжээ. Мэг Риан охин Дэйзигээс гадна экс нөхөр Дэнис Куайдаас Жэк Хэнри гэх 20 настай том хүүтэй аж.
Шарон Стоун

Жүжигчин Шарон Стоун гурван хөөрхөн хүү үрчилж авсан. Том хүү Жоан нь одоо 12 настай, дунд хүү Вонн долоотой бол харин бага хүү Келли нь зургаатай аж. Тэрээр хөвгүүдийнхээ нэрийг өгөхдөө дандаа гэр бүлийнхнийхээ нэрийг сонгосон байна. Энэ сайхан сэтгэлтэй эмэгтэй зөвхөн хүүхдүүд үрчилж өсгөөд зогсохгүй мөн эцэг, эх ч “өргөж” аван, төрсөн охин шиг нь тэтгэн тэжээдэг байна. Түүний өргөмөл эцэг, эх нь хоёр сайхан охиноо ослоор алдаж, өнчрөн үлдсэн хүмүүс байдаг аж.
Сэтгэгдэл (4)