Өдрөөс өдөрт хүний мөн чанар хэмээх зүйл алга болж, амин хувиа хичээгсдийн тоо олширсон. “Хурд” хамтлагийн гитарчин Нааяа буюу Н.Наранбаатар хэд хоногийн өмнө их хэмжээний мөнгөтэй түрийвчээ гээжээ. Түрийвчинд 4200 доллар, 390 мянган төгрөг байжээ.
Уг түрийвчийг ШШГЕГ-ын алба хаагч Батзориг гэх залуу хоёр хоногийн өмнө олж тэр даруйдаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж өгчээ. Тус мөнгө нь хүүхдийн эмнэлгийн тоног төхөөрөмж авах хандивын мөнгө байжээ. Хурд хамтлагийнхан Батзоригт баярласнаа илэрхийлж шилдэг дууны CD, алтан пянзаа бэлэглэж, цаашид болох тоглолтууддаа хүндэтгэлийн суудалд урьж байхаа амласан байна.
Сэтгэгдэл байхгүй байна