“Моханикт хүрэх аялал”

Моханикийн цомгийн нээлт “Glamour Art Gallery”-д өнөөдөр нээлтээ хийлээ. Галлерейн үүдээр оруут Моханик хамтлагийн анхны цомог угтаж улаан утаснаас залгаатай хамтлагийнхантай холбоотой дурсамж өгүүлэх зурагнууд өлгөөстэй.

 “Моханик Амарбаясгалантад” шинэ цомог нь “Моханикт хүрэх аялал” төслийн нэгэн хэсэг аж.  Төсөл нь 2011 оны есдүгээр сараас эхлэн тус хамтлаг цомогт агуулагдах хөгжмийн өнгө аялгуу, утга санаа, дуугаралт, дуу хөгжмийнхөө амин чимээг эрэлхийлэн, хөгжмийнхөө амин сүнсийг бүрэлдүүлэх “аялал” өрнүүлэв.

 “Моханикт хүрэх аялал” төслийн онцлох үйл явцууд

2011 оны 9 сар - Цомог зохиогдож эхэлсэн
2012 Зун - Моханик хамтлаг Монгол нутгуудаар аялалууд өрнүүлэв
2012 08.30 - Амарбаясгалант хийд дээр нэг өдрийн турш цомгийн бичлэг хийгдэв
2013 07.28 - Playtime фестивальд оролцон анх удаа олон нийтэд шинэ цомгоо танилцуулав
2014 оны 1 сар - Цомгийн анхны клип “Чонон бүжиг” олон нийтэд хүрэв
2014 оны 3 сар - Цомгийн хоёр дахь клип “Зөөлөн мишээл” олон нийтэд хүрэв
2014 оны 04.03 - wesupport орчин үеийн чөлөөт уран бүтээлчдийг дэмжих сайн дурын хөдөлгөөн “Моханик” хамтлагийг дэмжин цомгийн хэвлэлийг санхүүжүүлэв
2014 оны 05.29-н - “Моханик Амарбаясгалантад” цомгийн нээлт
2014 оны 05.29-31 - “Моханикт хүрэх аялал” амьд галлерей @ Glamour Art Gallery
2014 оны 6 сар - Цомгийн гурав дахь клип “Зэрэглээ”
2014 оны 6 сар - “Моханикт хүрэх аялал” амьд галлерей @ Bluemoon Art Gallery
2014 оны 9 сар - Моханик хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт гэхчлэн үргэлжлэх юм байна.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025