Энэ жилийн хамгийн их хүлээлттэй байсан кинонуудын нэг “Малэфисент” кино нээлтээ хийсэн. Тэгвэл киноны дээлхийн нээлтийн улаан хивсний үеэр нэгэн этгээд Брэд Питт рүү довтолжээ.
Гэрчүүдийн мэдээлж байгаагаар халдагч этгээдийг Витали Сэдиук гэдэг бөгөөд тэрээр хашлага давж улаан хивсээр алхаж явсан Брэд Питт рүү халджээ. Наадмын хамгаалалтын ажилчид түүнийг ирж дарж унаган цагдаа дуудсан байна. Түүнийг цагдаагийнхан ирж авч явсны дараа Брэд үзэгчидтэй мэндлэн кино театр руу явж оржээ.
Сэдиук өмнө нь хэд хэдэн удаа ийм төрлийн хэрэг үйлдэж байсан нилээд “алдартай” эр юм байна. Тэрээр хамгийн сүүлд Каннийн кин фестивал дээр Америка Феррерагийн даашинзны хормойноос зүүгдэхийг оролдож байсан юм. Үүнээс гадна 2013 оны Грэммийн ёслолын үеэр дуучин Аделлийг шилдэг поп дуучин хэмээн зарлах үеэр тайзан дээр гүйн гарч ирж байжээ.

Түүний хийсэн үйлдлүүдээс хамгийн алдартай нь тэрээр жилийн өмнө жүжигчин дуучин Уилл Смиттийг үнсэхийг оролдож байсан юм.
Б.ЛХАГВА
Сэтгэгдэл байхгүй байна