Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийн бяцхан охин С.Номин-Эрдэнэ анхны клипээ гаргажээ. Ээжтэйгээ хамт хэд, хэдэн удаа тайзан дээр гарч дуулж байсан тэрээр С.Ганчимэгийн ая, Н.Даваасүрэнгийн үг БИ ХҮҮХЭЛДЭЙ дуугаа "Pro Sounds" студид бичүүлэн дуулсан байна. Мөн энэ дуу нь "Улаан пальто" кинонд Номин охины дуулдаг хэсэгт дуучин охины дуулсанаар гардаг билээ.
Дуулах авьяастай охиноо дэмжин мундаг дуучин болгохоор төлөвлөж байгаа бололтой. Эх үрсийн баяраар бяцхан хүүхдүүдэд зориулан гаргаж буй дууны клипэд поп дивагийн охин үнсгэлжингийн дүрд хувирчээ.
Сэтгэгдэл (2)