Өвөрмөц төрх, ялдам инээмсэглэлээрээ ялгардаг загвар өмсөгч А.Дэлгэрмаа үсээ ийнхүү засуулж, цоо шинэ дүр төрхтэй болсон байна. Удтал чимээгүй байсан А.Дэлгэрмаа Монголын шилдгийн шилдэг үсчин Н.Батжаргал буюу “Матрикс”-ийн Баачкагаар ийн үсээ засуулжээ.

Монголын сайхан бүсгүйчүүдийн үсийг гоёдог үсчин маань ч ихэд сэтгэл хангалуун байгаа бололтой. Цахим хуудсандаа “Ойрд урт үс богиносгож кайф мэдрээгүй...” гэж бичсэн байна.
“Miss international-2004” тэмцээний дэд байр, “Хаврын гоёл-2006” наадмын тэргүүн байрын шагналт загвар өмсөгч А.Дэлгэрмааг дээхнэ үед тоглосон “Жагар” компанийн сурталчилгаагаар илүү таньдаг, зарим нь бүр “Жагар”-ын Дэлгэрмаа ч гэж нэрлэдэг. Бас “Элсний нүүдэл” киноны Анхмаагийн дүрд тоглож олонд танигдсан загвар өмсөгч бүсгүй гадаадад сургуульд суралцаж, Монголдоо харагдахгүй, нам жим болчихоод байсан. Магадгүй түүнийг үгүйлж байсан фенүүд нь Дэлгэрмаа хэзээ Монголд ирсэн юм бол гэж гайхах байх шүү.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (4)