Шинэ тоглолтдоо бэлтгэж байсан Гавьяат жүжигчин Т.Ариунаа даваа гаригт санамсаргүй хальт гишгин хөлөө гэмтээсэн тухай бид мэдээлсэн. Монголын рок попын урлагт дуулж эхэлснийхээ 30 жилийн ойгоор бүтэн жилийн төлөвлөгөөний дагуу цуврал тоглолт болон өөр бусад олон арга хэмжээ төлөвлөөд байсан цоглог дуучин бүсгүй маань хөл гэмтсэнээс болж, тоглолт нь хойшилж магадгүй талаар санаа зовж байлаа. Харин тэрээр бэртсэн өдрөө Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж, хагалгаа хийлгэх шаардлагатай гэж эмч нар зөвлөснийг сонсоод фенүүд нь санаа зовж байсан билээ.
Тэгвэл дуучин Т.Ариунаа өнөөдөр Гэмтэл, согог судлалын төвд хагалгаа хийлгэсэн байна. Бид түүний нөхөр Г.Буяндоржтой холбогдоход дөнгөж саяхан хагалгаа хийлгээд одоо гарч байна гэлээ.
А.АНУ
Сэтгэгдэл (2)